Зураач В.Баатарчулууны урлан бvтээсэн эх загвараар Сонгуулийн ерөнхий хорооны 2001.05.28-ны өдрийн 24 дvгээр тогтоолоор Хорооны бэлгэ тэмдэг болгон баталжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны бэлгэ тэмдгийг засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байх санааг илэрхийлж, төрийн vйл хэргийг тасралтгvй явуулахын бэлгэдэл болгохдоо:
- Дугуй зууван хэлбэрээр
Сонгуулийг хууль ёсны дагуу тойргоор зохион байгуулж явуулдагыг илэрхийлж - Төрийн далбаагаар
Тvvний бvх нийтийн, эрх тэгш, чөлөөтэй, шууд явагдах зарчмыг төлөөлvvлж - Монгол орны нутгийн дvрсээр
Сонгуулийг нутаг дэвсгэрээр зохион явуулдаг санааг илтгэж - Төвд нь нарыг байрлуулж, тvvний алтан шаргал туяагаар
Монгол тvмэн төрөө ардчилсан сонгуулиар өнө мөнхөд байгуулах утгыг дvрсэлж - Эрдмийн алтан соёмбоор
Төрөө төвхнvvлэхэд сонгуулийн байгууллагын хараат бус, бие даасан vйл ажиллагааг харуулж - Бадам цэцгээр
Сонгогч тvмэн сvvн цагаан сэтгэлээр сонгуульд шударгаар оролцдогыг бэлгэдэж vйлдсэн болно.