“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийг 2 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгааг хөгжүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах зорилготой улирал тутмын сэтгүүлийн 2023 оны эхний дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт Үндсэн хуулийг эхийг… Continue reading “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН МЭДЭЭЛЭЛ

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулна.

“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 захирамжаар тус Хорооны дэргэд “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын сайн дурын клубыг байгуулсан билээ. Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой клуб нь сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах,… Continue reading “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

МЭДЭГДЭЛ

  Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН байгууллага болно. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог. “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн”… Continue reading МЭДЭГДЭЛ