Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 УЛС ТӨРИЙН НАМУУД – Songuuli

Мөрийн хөтөлбөр

 Ард Түмний Олонхийн Засаглал Намын 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Бага хурлаар батлав. “АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ” НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР             “АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ” Нам нь Монгол Үндэстний Үндэсний язгуур эрх ашиг, нэгдэл, шашин шүтлэг, тусгаар тогтнол, уламжлалт төрийн хууль цааз, ёс суртахууны хэм хэмжээ, соёл, нийт монгол угсаатны зан заншлаа хадгалан… Continue reading Мөрийн хөтөлбөр

Намын дүрэм

“АРД ТҮМНИЙ ОЛОНХИЙН ЗАСАГЛАЛ“

НАМЫН ДҮРЭМ

 2018 оны 7 дугаар сар 26                                                                                                                                  Улаанбаатар хот

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Ерөнхий Зарчим, Зүйл

 

1 дүгээр зүйл. “Ард Түмний Олонхийн Засаглал Нам” /цаашид АТОЗН гэж товчилно/-ын зорилго, үйл ажиллагааны нийтлэг зарчим.

1.1 АТОЗН нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний эрх ашгийг дээдэлж, үйлдвэржүүлэн хөгжүүлэх зорилготой “Монгол  Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д заасны дагуу эх оронч, үндэсний үзэл санааг дээдэлсэн үзэл баримтлалтай нам мөн.

1.2. АТОЗН-ын эрхэм зорилго нь эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгоход оршино.

1.3 АТОЗН нь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулах бүх сонгуульд оролцож төлөөллөөрөө үндсэн хуулийн хүрээнд намын бодлого хэрэгжүүлэхийн тулд ажиллана.

1.4. АТОЗН Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан сахиж хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.

1.5 АТОЗНын төв байгууллага Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.

1.6  Нам  үйл ажиллагаандаа дараах нийтлэг зарчмыг баримтлах ажиллана.