САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ

  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Сонгогч Та Саналын хуудаст өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн… Continue reading САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь

  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталлаа.

БҮХ САНАЛЫН ХУУДСЫГ ГАР АРГААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй. Сонгуулийн хороодод… Continue reading БҮХ САНАЛЫН ХУУДСЫГ ГАР АРГААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ

САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА

  Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна. Сонгуулийн ерөнхий… Continue reading САНАЛЫН ХУУДАС ХОЁР ХЭСЭГТЭЙ БАЙНА

“УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ”-ИЙГ БАТАЛЛАА

  Сонгуулийн Ерөнхий Хороо 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталлаа.

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

           Улсын Их Хурлын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны 1 дүгээр сарын нэгнээс хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хороо намд төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг, санхүүгийн ил тод байдал, үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр улс төрийн намуудтай хамтран тус хуулийн хэрэгжилтийг хангаж… Continue reading УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АРДЧИЛСАН ИНСТИТУТ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

            Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА)-ны дарга Маттео Мекаччи, ахлах зөвлөх Фабризио Нава, зөвлөх Каролин Хаммер нарыг хүлээн авч уулзлаа.       Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Бидний урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье.… Continue reading АРДЧИЛСАН ИНСТИТУТ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ, 18-25 НАСНЫХАНД СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

  Хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан сургагч багшаар 120 гаруй хүнийг бэлтгэн томилж, улмаар 2022, 2023 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 18-25 насны залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгууллаа. “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэгт явуулж, сонгуулийн тухай анхан… Continue reading “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ, 18-25 НАСНЫХАНД СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ

  Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны ням гарагт 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт нэгдсэн журмаар явуулна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгуульд ашиглах автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах, техник хэрэгсэл, программ хангамжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн… Continue reading СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

  Улсын Их Хурлын өнөөдрийн  нэгдсэн  /2023.04.13/ хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын  дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд… Continue reading УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

МЭДЭГДЭЛ

  Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН байгууллага болно. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог. “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн”… Continue reading МЭДЭГДЭЛ

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сард Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулсан билээ. Сургалтад 1012 залуу сонгогч хамрагдсан бөгөөд нийт 60 гаруй сургагч багшаас Баянхонгор, Дорнод аймаг болон Сүхбаатар дүүргийг хариуцсан баг манлайлан оролцлоо. Хорооны Мэдээлэл, судалгаа,… Continue reading “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.10-д заасан чиг үүргийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн иргэний нийгмийн сүлжээ, МИДАС төрийн бус байгууллагатай хамтран “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион… Continue reading СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ