2018-06-24

Зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдав. 12 аймгийн 30 суманд, 52 мандатын төлөө 90 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын нэрийн жагсаалтад 26778 сонгогч бүртгэгдсэнээс 56,0 хувь нь саналаа өглөө.

2017-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дах хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явуулав. Анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан 2 нэр… Continue reading 2017-07-07

2017-06-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагааг автоматжуулсан төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд нийт сонгогчдын 68.27 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 4767 сонгогч сонгуульд оролцож саналаа өглөө.

2016-10-19

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигчид өрсөлдлөө- Сумын ИТХ-ын 1613 мандатад 14530 нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын 295 мандатад 15206 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 60,44 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.

Title of TimeLine

Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм.

2016-6-29

Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгууль явагдаж, нэг мандаттай 76 тойрогт 12 нам, 3 эвслээс болон бие даагч, нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын бүртгэлийн болон санал авах ажиллагааг автоматжуулсан систем ашиглан явуулж, сонгогчдын 73.58 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.