“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авч байна

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн сурталчилгаа холбогдох хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 9-р сарын 26-наас эхлэн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 10-р сарын 9-нийг дуусталх хугацаанд зохион байгуулагдах гэж байна.

Аймаг, нийслэл, сум,дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах заалтыг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 9-р сарын 07-ны өдрийн 287 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санал авахаар байршуулж байна.

Та бүхэн төсөлтэй танилцаж, саналаа 2024 оны 8-р сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны info@crc.gov.mnaltai@crc.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар

 

335 comments

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн