МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭНГИЙН ИЛТГЭЛ (2017 ОН)

 

Ноёд, хатагтай нараа!
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах төв болон салбар 46 комисс, 1983 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан зэрэг 5000 гаруй хүн сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллалаа. Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо судалгааг Үндэсний аудитын газар хянаж хуулийн хугацаанд дүгнэлт гаргалаа. Мөн цагдаагийн болон онцгой байдлын алба хаагчид, тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг ханган ажилласан болно.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн