Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА – Songuuli

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүдээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нийцүүлэх болон “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь үзэл баримтлалын хувьд сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн зардлын ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд гардаг олон хүндрэлтэй асуудлуудыг нарийвчлан зохицуулахад чиглэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөгдөхөөр батлагдсан бөгөөд дараах онцлог зохицуулалтуудыг тусгагдсан. Үүнд:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.

3.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон талын хяналттай зохион байгуулах зохицуулалтуудыг хуульчилсан. Тухайлбал, сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой байсныг өөрчлөн өөрийн болон өөрийн байнга оршин суугаа газрын хаяг дахь нийт сонгогчдын мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг хуульчилсан. Мөн сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх үйл ажиллагаанд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, нэр дэвшигч болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийхээр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага танилцах, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.

4.Нэр дэвшигчид тавигдах шаардлагын тухайд дээр дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх нийтлэг шаардлагаас гадна ял эдэлж байгаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон хүн нэр дэвшихийг хориглосон зохицуулалтыг хуульчилсан.

5.Нэр дэвшигч нь Авлигатай тэмцэх газарт нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах бөгөөд уг мэдүүлгийг тус газар нь сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс эхлэн өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь сонгогч тухайн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын талаарх мэдээлэлтэй нээлттэй танилцах боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой зохицуулалт болсон.

6.Сонгуулийн сурталчилгааны тухайд хуулиар зөвшөөрсөн 8 төрлийн арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой бөгөөд нийт 15 хоног явагдана.

7.Хуулийн хамгийн чухал зохицуулалтын нэг болох хяналтын тооллогыг сонгуулийн санал хураалт дууссаны дараа бүх сонгуулийн хэсэгт хяналтын тооллогыг 100 хувь, гар аргаар хийх бөгөөд гараар тоолох хяналтын тооллогын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болон ажиглагчдыг байлцуулна.

8.Нэг хүн сонгуулийн өөр өөр хэсгүүдэд санал өгдөг гэх хардлагыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээг хийхээр тус тус зохицуулсан болно.

Эх сурвалж:

Улсын Их Хурлын Тамгын газар

175 comments

  1. Fantastic items from you, man. I have take into account your stuff prior to and you’re
    simply extremely excellent. I actually like what you’ve bought here, certainly like what you’re stating and the way in which
    by which you are saying it. You’re making it enjoyable and you continue to take care
    of to keep it sensible. I cant wait to learn much more
    from you. That is really a tremendous web site.エロ 下着

  2. If you’re looking for a blog that covers this subject in depth, this one might be the right pick. You’ve showcased incredible knowledge, and it’s tough to disagree with your points (not that I’d try, haha). You’ve added a fresh take to a familiar topic. Great work—very impressive!

  3. Hello! Do you know if they make any plugins to help with Search Engine Optimization? I’m
    trying to get my website to rank for some targeted keywords but
    I’m not seeing very good gains. If you know of any please share.
    Thanks! I saw similar blog here: Wool product

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн