Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн танилцуулга

 

           Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах, сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг сонгогчдод хүргэх нь Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэг юм.

         Мэдээлэл, судалгаа, сургалтын төв нь 2022 онд байгуулагдсан. Тус төв нь сонгогчдод сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгуулийн үйл явц, дүн, ирцийн талаар мэдээлэл өгөх, судалгаа хийх, сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

-Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны сургалт

-Сонгууль зохион байгуулахтай холбоотой арга зүйн сургалт

-Төсөл, хөтөлбөрийн хүрээнд сонгогчдод сонгуулийн боловсрол олгох сургалт

-Сонгуулийн нээлттэй өгөгдөлд үндэслэн бүх төрлийн судалгаа

-Сонгууль, сонгуулийн үйл явц, хууль тогтоомжийн талаарх мэдээлэл

        Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Улсын төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор хууль тогтоомжийг иргэдэд тайлбарлан таниулах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төв нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгуудад бүсийн хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалт-сургалтыг 2023 оны 8-9 дүгээр сард зохион байгуулав. Мөн Байнгын бус ажиллагаатай аймаг, нийслэлийн сонгуулийн  хороодод Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт орж, уулзалт зохион байгуулав.

           Сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн хууль тогтоомж, үйл явцыг олон нийтэд тайлбарлан таниулах үйл ажиллагааг өргөн хүрээнд, тогтмол зохион байгуулах чиглэлээр “Сонгогчдын боловсрол төв” ТББ, “Лийд төгсөгчдийн холбоо” ТББ, Нээлттэй нийгэм форум, Азийн сан, “Альтернатив төв” ТББ, Сонсголгүй иргэдийн мэдээллийг дэмжих “Бүтээмж” төв, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

        НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран БНСУ-ын КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж байна.

         Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргаж байна. Тус сэтгүүл нь Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгааг хөгжүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах зорилготой юм.

            Сонгуулийн Ерөнхий хорооны даргын захирамжаар тус Хорооны дэргэд “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын сайн дурын клубыг байгуулсан. Клуб нь сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах, сэтгүүлч, судлаачдыг дэмжих зорилготой юм.

          Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын 30 гаруй төлөөлөл, сэтгүүлч, судлаачийг гишүүнээр элсүүлээд байна.

         Нээлттэй нийгэм форум ТББ-ын дэмжлэгтэйгээр Тунгаахуй өгөгдлийн урлан ХХК нь төрийн жишиг нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллаж, Сонгуулийн ерөнхий хороонд техникийн туслалцаа үзүүлэх замаар сонгуулийн нээлттэй өгөгдлийн хамрах хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулах, стандартжуулах, сонгуулийн нээлттэй өгөгдлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

 

3 comments

  1. Hi! I know this is kinda off topic but I’d figured I’d ask. Would you be interested in trading links or maybe guest authoring a blog post or vice-versa? My website goes over a lot of the same topics as yours and I believe we could greatly benefit from each other. If you might be interested feel free to send me an e-mail. I look forward to hearing from you! Wonderful blog by the way!
    Dragon Money Casino

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн