Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛЖ ОЮУТНУУДЫГ СОНГУУЛЬД БҮРЭН ОРОЛЦУУЛНА – Songuuli

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛЖ ОЮУТНУУДЫГ СОНГУУЛЬД БҮРЭН ОРОЛЦУУЛНА

Оюутнууд шилжүүлэг хийлгэж байгаа газартаа саналаа өгнө.

 

Оюутнууд сонгуулиа яаж өгөхөөр болж байна?

 

Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн оюутнууд оршин суугаа хаягтаа санал өгөх боломжгүй бол сонгогчийн үнэмлэхдээ шилжүүлэг хийлгэн тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулна. Ингэсний дараа яг сонгуулийн үеэр оршин байх Засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэр, хэсгийн хороонд нь холбоо барих утас, нэрийн жагсаалтын хамт 5 дугаар сарын 15-ны дотор шилжүүлэх юм. Нутаг дэвсгэрийн хороод энэ чиглэлийг авснаас хойш оюутнуудын талаар судалгаа гаргана. Ар гэрийнхэнтэй нь уулзаж холбоо барина. Ингээд манай хүүхэд ирж чадахгүй сонгогчийн үнэмлэхийг нь шилжүүлж өгөөч гэж зөвшөөрөл өгвөл харъяалагдах нутаг дэвсгэрийн хороонд шилжүүлнэ.

Өмнөх сонгуулиар оюутнууд сонгуулиа хэрхэн өгдөг байсан юм бэ? Ийм тогтоол гарах болсны тухайд?

        

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодоос Сонгуулийн Ерөнхий Хороонд албан тоот ирсэн. Оюутнуудыг асуудлыг яах вэ, шийдэж хариу өгөөч гэж. Манай зүгээс БСШУЯ-ны газрын даргатай уулзахад энэ жилийн тухайд их, дээд сургуулиуд хуваарийн дагуу шалгалт шүүлгээ өгнө. Сонгуулиас наана тарахгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс оюутнуудын эрхийг эдлүүлж сонгууль өгүүлэх үүднээс ийм чиглэл гаргасан.

 

Энэ чиглэлд энэ сарын 15-ны дотор сонгогчийн үнэмлэхээ шилжүүлнэ гэсэн. Энэ хугацаанд шилжүүлгээ хийлгэж амжаагүй оюутнуудыг яах вэ?

 

Яахав сонгогчийн үнэмлэхний шилжүүлгийг 15-наас өмнө ирүүл гэж байгаа юм. Үүнээс цааш оюутнууд бүртгүүлэхэд бас хугацаа орно.

 

“Ардчилал” сонин. 2009.05.05

275 comments

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн