СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЖИГЛАЛТ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зохицуулалттай холбоотой сонгуулийн үйл ажиллагаанд баримтлан ажиллах зарим журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Сонгуулийн тухай хууль тогтоомжид “Төрийн хэргийг удирдахад… Continue reading СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЖИГЛАЛТ, ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ХИЙХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ

СОНГУУЛИЙН ХОРООДОД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ 3-Р САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна. Сонгуулийн ерөнхий хороо нь цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалт зохион байгуулах, гэрчилгээ олгох журам”-д заасны дагуу сургалтад… Continue reading СОНГУУЛИЙН ХОРООДОД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ЦАХИМ БҮРТГЭЛ 3-Р САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 6 дугаар сарын 09-ний өдрийн Лхагва гарагт явуулахаар Улсын Их Хурлаас товлон зарласан. Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний аудитын газартай хамтран сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталлаа. Аргачлал батлагдсанаар Үндэсний аудитын газраас нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд… Continue reading СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ АРГАЧЛАЛЫГ БАТАЛЛАА

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙН ТОВ ТОГТООЛОО

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Он гарсаар Сонгуулийн ерөнхий хороо танхимд болон цахимаар хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ӨДРИЙН ТОВ ТОГТООЛОО