АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд… Continue reading АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2021 оны 3 сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны урьдчилсан судалгааны багийн төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа. Судалгааны багт тус Албаны ахлах зөвлөх Ана Русу, зөвлөх Кеара Касталдо нар багтаж байна. Уулзалтад тус… Continue reading ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВЫГ 10 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРӨӨР ТОГТООЛОО

  Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2021.03.15) 10 цаг 00 минутад  гишүүдийн 93,2  хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцов. Мөн Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын удирдлагууд цахимаар оролцов.… Continue reading НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВЫГ 10 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРӨӨР ТОГТООЛОО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүдээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн… Continue reading МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР 100 ХУВЬ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон.… Continue reading ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР 100 ХУВЬ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгууль зохион байгуулалтын асуудлаар хамтран ажиллах төрийн байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байна. Энэ удаагийн уулзалтаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг урьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, иргэн бүрийн сонгуульд оролцох оролцоог тэгш хангах талаар… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО, ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ БАТЛАВ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан цахимаар болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллах журам заавруудад шинэчлэн баталсан хуульд орсон зохицуулалтуудтай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулж, заримыг нь шинээр батлан мөрдүүлэхээр болов. Тухайлбал, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа сонгогчийн… Continue reading СОНГУУЛИЙН САНАЛ АВАХ БАЙРАНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ БАТЛАВ