ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 19-ний өдөр явагдах орон нутгийн нөхөн, дахин сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн бүртгэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тус Хороо хуульд заасан чиг үүргийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталж, холбогдох… Continue reading ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖЭЭ

ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД АЖИЛЛАХ ХОРООДОД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулна. Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг анх удаа улс даяар нэгэн зэрэг зохион байгуулах болсонтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан удирдамжийн дагуу найман Ажлын… Continue reading ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД АЖИЛЛАХ ХОРООДОД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэсний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ням гарагт… Continue reading 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИГЛАГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулаад байна. Уг… Continue reading СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИГЛАГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

ОЮУТАН ЗАЛУУС САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв, Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг, ойлголт олгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн оюутнуудад 2022 оны 4 дүгээр сарын 19, 26-ны өдрүүдэд нээлттэй сургалт-өдөрлөг зохион байгууллаа. Залуу сонгогчдод зориулсан энэ төрлийн сургалтыг жил бүр уламжлал болгон явуулдаг болсон юм. Энэ удаагийн… Continue reading ОЮУТАН ЗАЛУУС САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА