ЗАЛУУЧУУДЫН СОНГУУЛИЙН ИДЭВХ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төв “ЛИЙД төгсөгчдийн холбоо” ТББ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд 1990 оноос хойш зохион байгуулагдсан сонгуулиудын сонгогчдын ирцтэй холбоотой судалгаа хийх, тайланг нийтэд танилцуулах, Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн ирц дэх сонгогчдын насны ангилал болон бусад мэдээллийг боловсронгуй болгох, залуу сонгогчдын идэвх оролцоо, мэдлэг, ойлголтыг… Continue reading ЗАЛУУЧУУДЫН СОНГУУЛИЙН ИДЭВХ, ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2018-06-24

Зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдав. 12 аймгийн 30 суманд, 52 мандатын төлөө 90 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын нэрийн жагсаалтад 26778 сонгогч бүртгэгдсэнээс 56,0 хувь нь саналаа өглөө.

2017-07-07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс хэн нь ч олонхийн санал аваагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн тав, Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2 дах хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт явуулав. Анхны санал хураалтаар хамгийн олон санал авсан 2 нэр… Continue reading 2017-07-07

2017-06-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагааг автоматжуулсан төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд нийт сонгогчдын 68.27 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв. Мөн гадаад оронд оршин суугаа 4767 сонгогч сонгуульд оролцож саналаа өглөө.

2016-10-19

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигчид өрсөлдлөө- Сумын ИТХ-ын 1613 мандатад 14530 нэр дэвшигч, дүүргийн ИТХ-ын 295 мандатад 15206 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 60,44 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.