АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДЫН ДАРГА, АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудад зориулсан сургалт, мэдээллийг өнөөдөр (2024.04.19) зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга… Continue reading АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДЫН ДАРГА, АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ФОРУМ”-Д ХУУЛЬ ТОГТООМЖ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийн форум”-д Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатараар ахлуулсан баг оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл явцын талаар Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн… Continue reading “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ФОРУМ”-Д ХУУЛЬ ТОГТООМЖ, УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Татаж авах бол ЭНД дарна уу.  

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15, 16-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

“ДИАСПОРА НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-Д ОРОЛЦОЖ, ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧИД САНАЛАА ӨГӨХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ

  Гадаад улсад байгаа болон хилийн чанадаас эх орондоо ирж суурьшсан монголчуудын мэдлэг, нөөц бололцоо, ур чадварыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Диаспора нээлттэй форум: Монгол Диаспора, эргэн суурьшигч-Хөгжлийн шинэ гарц” нээлттэй хэлэлцүүлэг 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болов. Уг форумын “Хилийн чанад дахь иргэд Монгол Улсын болон бүс, орон… Continue reading “ДИАСПОРА НЭЭЛТТЭЙ ФОРУМ”-Д ОРОЛЦОЖ, ГАДААДАД БАЙГАА СОНГОГЧИД САНАЛАА ӨГӨХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ

БНСУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ АЖИГЛАЖ, ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гадаад харилцааны зөвлөх Ч.Баттөмөр нар Бүгд Найрамдах Солонгос улс (БНСУ)-ын Үндэсний сонгуулийн хорооны урилгаар тус улсын парламентын сонгуулийг ажиглаж, “Сөүл-2024: Сонгуулийн асуудлаарх олон улсын бага хурал”-д оролцов. Парламентын сонгуулийн бүх нийтийн санал хураалтын өмнө 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болсон “Сөүл-2024: Сонгуулийн асуудлаарх олон улсын форум”-д 27… Continue reading БНСУ-ЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ АЖИГЛАЖ, ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБИЙН УУЛЗАЛТАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

  Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ээс өнөөдөр (2024.04.12) зохион байгуулсан “Өглөөний уулзалт”-д оролцож, мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа нэвтрүүлэх, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэж, түгээхэд анхаарах асуудлын талаар ярилцах хүсэлт тавьсны дагуу хууль тогтоомжийн онцлох зохицуулалт, сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах явцын талаар… Continue reading СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБИЙН УУЛЗАЛТАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

  Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Тиймээс сонгогчид өөрийн хаягийн мэдээлэл болон бусад мэдээллээ шалгаж, өөрийн мэдээллээ баталгаажуулах ёстой.  1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ? Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгуулийн үеэр “Манай хаяг танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт… Continue reading СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хүсэлтээр тус аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт өнөөдөр (2024.04.11) мэдээлэл, сургалт хийлээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга… Continue reading СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ

  2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20, 21, 22, 23-НЫ ӨДӨР САНАЛ ӨГНӨ Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар  тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогч Та эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгнө. УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ Гадаад улсад… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нийслэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нарт өнөөдөр (2024.04.04) мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, сурталчилгааны нэгдсэн самбарын байршил, зурагт самбар байрлуулах гудамж, талбай тогтоох талаар мэдээлэл солилцов. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо… Continue reading АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Т.НАРАНБАТ: СОНГОГЧИД НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРИЙГӨӨ БАЙГАА ЭСЭХИЙГ НЯГТЛАХААС ГАДНА ТОЙРОГ, ХЭСЭГ, САНАЛ ӨГӨХ БАЙРАА ТОДОРХОЙ МЭДЭЖ АВАХ ҮҮРЭГТЭЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burt­gel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны… Continue reading Т.НАРАНБАТ: СОНГОГЧИД НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРИЙГӨӨ БАЙГАА ЭСЭХИЙГ НЯГТЛАХААС ГАДНА ТОЙРОГ, ХЭСЭГ, САНАЛ ӨГӨХ БАЙРАА ТОДОРХОЙ МЭДЭЖ АВАХ ҮҮРЭГТЭЙ