Тус толь бичиг нь түгээмэл хэрэглэдэг сонгуультай холбоотой Монгол дохионы хэлээрх 130 үг, Олон улсын дохионы хэлээрх 80 үгийн сантай болно. Үгсийн сангийн жагсаалт болон цагаан толгойг https://www.ptamongolia.org цахим хуудаснаас үзнэ үү. Энэхүү толь бичгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Монголын багш, эцэг эхийн холбоо ТББ бүтээв.