Сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, иргэд, сонгогчдыг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэг тус бүрт хоёр сургагч багшийг бэлтгэн томилж, улсын хэмжээнд 1500 гаруй залуу сонгогчид сургалт явуулаад байсан билээ.
Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 03–08-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалт явуулж, 50 гаруй албан хаагчийг Сонгуулийн ерөнхий хорооны МССТ-ийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар томиллоо. Тэд хариуцсан аймаг, дүүрэгтээ сургалт явуулна.