АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нийслэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нарт өнөөдөр (2024.04.04) мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, сурталчилгааны нэгдсэн самбарын байршил, зурагт самбар байрлуулах гудамж, талбай тогтоох талаар мэдээлэл солилцов.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхтэй холбоотой Нарийн бичгийн дарга нар холбогдох мэдээлэл авч, сонгуулийн тойрогт хэд, хэдэн аймаг, дүүрэг байгаа тохиолдолд зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар тодрууллаа.

Сонгуулийн мэдээллийн www.e-election.mn цахим системээр сонгуулийн хороонд ажиллах төрийн албан хаагчдыг бүртгэж, сургах, гэрчилгээжүүлэх явцыг мөн мэдээлэв.

Нийслэл, орон нутгийн удирдлагуудад зориулсан сургалтын үеэр дээрх мэдээллийг өгсөн бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын АҮТОГ Т.Гүенбаатар болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нар оролцсон юм.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн