АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДЫН ДАРГА, АЛБАН ТУШААЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудад зориулсан сургалт, мэдээллийг өнөөдөр (2024.04.19) зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн онцлог, сонгуулийн зохион байгуулалтын чиглэлээр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, албан тушаалтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгсөн юм.

Сургалтаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх болон сум, дүүргийн сонгуулийн хороод, хэсгийн хороог байгуулах эрх зүйн зохицуулалт, сурталчилгааны нэгдсэн самбар бэлтгэж, байршуулах, нэр дэвшигчдийн менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагчийн бүртгэл хийж, үнэмлэх олгох талаар холбогдох албан хаагчид мэдээлэл хийлээ. Түүнчлэн сонгуулийн хороодын төсөв хуваарилалт, зарцуулалт, баримт бүрдүүлэлт, тайлан гаргах, хяналт тавих заавар, санал авах байр бэлтгэх,  хяналтын тооллого зохион байгуулах, сонгуулийн баримт бичиг, архивын нэгж болгож, хүлээлцэх, санал тоолох төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, мэдээлэл солилцов.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн