Сонгогчдод хүлээлгэх хариуцлага

Сонгогчдод хүлээлгэх хариуцлага

        Шинээр батлагдсан Сонгуулийн хуулиудад орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:
  • Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох;
  • Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;
  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;
  • Өөр хүний болон хуурамч баримт бичиг ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулсан;
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
  • Нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах;

Дээр дурдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн