Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт

Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дэх хэсэгт “Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг, баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ” гэж заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд 2024 оны 09-р сарын 10-ны өдрөөс өмнө бүртгүүлэх үүрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээрх чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 09-р сарын 02-ны өдрөөс 09-р сарын 10-ны өдрийн 24:00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийн мэдэгдлийг хүлээн авч ажиллалаа.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх боломжтой нийт 152 радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчээс 103 үйлчилгээ эрхлэгч буюу 69 телевиз, 34 радио хуульд заасан хугацаанд бүртгүүлэхээр  холбогдох баримт бичгийг ирүүлсэн ба Харилцаа холбооны зохицуулах хорооны 2024 оны 09-р сарын 11-ний өдрийн хуралдааны 186 тоот тогтоолын хавсралтаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэсэн.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.21 дэх хэсэгт “Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн баталсан хуваарь, цаг болон сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон радио, телевизийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн радио, телевизийн жагсаалтыг олон нийтэд мэдээлж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.10 дах хэсэгт “Энэ хуулийн 45.9-д заасны дагуу бүртгүүлсэн радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхтэй бөгөөд бүртгүүлээгүй радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасан. Иймд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлээгүй, энэхүү жагсаалтад ороогүй бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрхгүй болно.

 

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн