Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналыг өнөөдөр (2024.10.11) 07.00 цагаас авч эхэллээ.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,246,164 сонгогчоос 2,106,796 нь үндсэн, 139,368 “түр хасав” төлөвтэй байгаа юм. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогчид байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны 20601 гишүүн, мэдээллийн технологийн 169 багт 2683 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2337 ажилтан, нийт 25621 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч болон цагдаа, онцгой байдлын алба хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган ажиллаж байгаа юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 17 дугаар зүйлийн 17.3.4-т тус тус заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлнэ.
Сонгуулийн урьдчилсан дүнтэй https://report.m-election.mn/ холбоосоор танилцах боломжтой.
Сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцоно уу.