Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн танилцуулга

             Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д зааснаар Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах, сонгуулийн үйл явцтай холбоотой мэдээллийг сонгогчдод хүргэх нь Сонгуулийн ерөнхий хорооны чиг үүрэг юм.          Мэдээлэл, судалгаа,… Continue reading Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн танилцуулга

П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалт тусгах талаар улс намуудын төлөөллүүдтэй Сонгуулийн ерөнхий хорооноос хэлэлцүүлэг хийлээ.         Хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран  хуулийн төсөлд жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтыг хэрхэн тусгах талаар илтгэл танилцуулсан. Тэрбээр “Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэн батласан. Үүнтэй… Continue reading П.ДЭЛГЭРНАРАН: 2030 ОН ГЭХЭД ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТООГ 50 ХУВЬД ХҮРГЭХЭЭР ЗОРИЛТ ТАВИАД БАЙНА

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.… Continue reading ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд явууллаа. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд биеэр очих боломжгүй, нийтийн дайчилгаанд хамрагдсан; саатуулагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг өөрийнх… Continue reading ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

  Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.16) нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95.7 хувийн саналаар батлагдав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж,… Continue reading УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ, ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

  Орон нутгийн Хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана. Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн… Continue reading НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ, ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ, 18-25 НАСНЫХАНД СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

  Хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан сургагч багшаар 120 гаруй хүнийг бэлтгэн томилж, улмаар 2022, 2023 онд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 18-25 насны залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгууллаа. “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн сургалтыг 2023 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, дүүрэгт явуулж, сонгуулийн тухай анхан… Continue reading “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН ДАЯАР ХЭРЭГЖҮҮЛЖ, 18-25 НАСНЫХАНД СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ: СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙР СУУРЬ” СЭДВЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

  Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын уулзалтыг 2023 оны тавдугаар сард “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн онцлог зохицуулалт: Сонгуулийн төв байгууллага ба Иргэний нийгмийн байр суурь” сэдвээр Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгууллаа. Уулзалтаар сонгуулийн хууль тогтоомжийн төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтэс,… Continue reading УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ: СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙР СУУРЬ” СЭДВЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО