СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ

  Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны ням гарагт 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт нэгдсэн журмаар явуулна. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгуульд ашиглах автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хангах, техник хэрэгсэл, программ хангамжийг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн… Continue reading СОНГОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ

НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Хууль тогтоомжид заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах бөгөөд уг системийн программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 1/167 дугаартай албан тоотыг нам эвсэл, төрийн бус байгууллагуудад… Continue reading НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

05-Р САР НОМЫН БАЯРААР “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” АСАР, “САНАЛ АВАХ БАЙР” АЖИЛЛАНА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1.6-д заасан “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны тавдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох “Номын баяр”… Continue reading 05-Р САР НОМЫН БАЯРААР “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” АСАР, “САНАЛ АВАХ БАЙР” АЖИЛЛАНА

“СОНГУУЛИЙН ИРЦ, ОРОЛЦОО” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

  Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын 4 дэх уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 26-нд “Сонгуулийн ирц, оролцоо” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт, сургалтыг “Сонгогчдын боловсролын төв” ТББ-тай хамтран явуулсан бөгөөд зочин илтгэгчээр тус төвийн гүйцэтгэх захирал, “Сонуулийн боловсрол” клубын удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунтуяа оролцож, мэдээлэл өгөв. Сонгуулийн ирц, оролцоо… Continue reading “СОНГУУЛИЙН ИРЦ, ОРОЛЦОО” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

  Улсын Их Хурлын өнөөдрийн  нэгдсэн  /2023.04.13/ хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын  дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд… Continue reading УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН МЭДЭЭЛЭЛ

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулна.

“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА

Сонгуулийн Ерөнхий хорооны даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 захирамжаар тус Хорооны дэргэд “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, эрдэмтэн, судлаачдын сайн дурын клубыг байгуулсан билээ. Сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой клуб нь сонгуулийн хууль тогтоомж, ард нийтийн санал асуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, сонгогчдыг мэдээ, мэдээллээр хангах, сурталчлах, сонгуулийн судалгааг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулах,… Continue reading “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБ БАЙГУУЛАГДЛАА