МЭДЭГДЭЛ

  Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй, ХАРААТ БУС, БИЕ ДААСАН байгууллага болно. Хороо бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглодог. “УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэхийг УИХ-ын дарга үүрэгдэж, мэдэгдэл хүргүүлсэн”… Continue reading МЭДЭГДЭЛ

АНСД-ИЙН ИТХ-ЫН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ

Сонгуулийн ерөнхий хорооны 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталлаа. Тогтоолын хавсралт хэсгээс сонгуулийн үйл ажиллагаа явуулах цаг хугацааны хуваарьтай доорх холбоосоор танилцана уу. Цаг хугацааны хуваарь

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ

1992.01.13 Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хууль батлагдав. Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг Ардын Их Хурлын танхимд 76 хоног үргэлжилж, 430 депутат оюун бодлоо мэтгэлцэн уралдуулж, улс төрийн зөвшилцлийг хангах, депутатуудын бүлгүүдийн байр суурийг нэгтгэн нэг мөр ойлголтод хүрэх ээдрээ, төвөгтэй замыг туулсны эцэст “Ардчилсан”, шинэ Үндсэн хуулиа баталсан юм. Эх… Continue reading ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна. Улсын хэмжээнд анх удаа нэгэн зэрэг Хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гурван үндсэн… Continue reading “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” СУРГАЛТЫГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИЛЕЙН КОНКИЕВИЧТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевичтэй уулзлаа. Талууд 2024 оныг хүртэлх хугацаанд сонгуулийн боловсролын чиглэлээр хамтран ажиллах бөгөөд жендэрийн мэдлэг олгох сургалт, танин мэдэхүйн гарын авлага, материалыг боловсруулах, шинэ залуу сонгогчдод зориулсан “Хариуцлагатай сонгогч” сургалтыг орон нутаг… Continue reading НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИЛЕЙН КОНКИЕВИЧТЭЙ УУЛЗЛАА

“ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” БЭЛТГЭХ АЙМАГ, ДҮҮРЭГ ХАРИУЦСАН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭН ТОМИЛЛОО

Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо 2022 оны 8 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг дэх төрийн албан хаагч, нийт 62… Continue reading “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” БЭЛТГЭХ АЙМАГ, ДҮҮРЭГ ХАРИУЦСАН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭН ТОМИЛЛОО

“СОНГУУЛИЙГ ИЛҮҮ ОРОЛЦООТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ОРОЛЦООНЫ АРГАД ТҮШИГЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” АЗИЙН БҮСИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нар 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Сонгуулийг илүү оролцоотой, хүртээмжтэй, оролцооны аргад түшиглэн зохион байгуулах нь” сэдэвт Азийн бүсийн уулзалтад цахимаар оролцлоо. Энэхүү арга хэмжээг Ардчиллын дэлхийн чуулга уулзалтыг угтан Бүгд Найрамдах Энэтхэг улсын сонгуулийн хорооноос зохион байгуулсан… Continue reading “СОНГУУЛИЙГ ИЛҮҮ ОРОЛЦООТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ОРОЛЦООНЫ АРГАД ТҮШИГЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ” АЗИЙН БҮСИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛЛАА

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 07:00-20:00 цагт Монгол Улсын 15 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт явагдлаа. Хуульд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг явуулахад 403 сонгогч санал өгчээ. Санал авах байруудад нам болон нэр… Continue reading ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛЛАА

СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАН ТУРШЛАА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт явагдана. Нөхөн болон дахин сонгууль явуулах бүх хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг шалган туршиж, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгалаа. Туршилтын ажиллагааг Сонгуулийн… Continue reading СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН АЖИЛЛАГААГ ШАЛГАН ТУРШЛАА

“АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны санаачлагаар Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулсан “Ардчилсан сонгуулийн тогтолцоо” олон улсын цахим хуралд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, АСДҮОУХ-гийн Европ дахь хөтөлбөрийн тэргүүн… Continue reading “АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО” ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 41 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг,… Continue reading ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу ирэх сарын 19-ний өдөр явагдах орон нутгийн нөхөн, дахин сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчдийн бүртгэлийн талаарх мэдээлэлтэй танилцлаа. Тус Хороо хуульд заасан чиг үүргийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталж, холбогдох… Continue reading ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖЭЭ

ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД АЖИЛЛАХ ХОРООДОД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулна. Орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг анх удаа улс даяар нэгэн зэрэг зохион байгуулах болсонтой холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан удирдамжийн дагуу найман Ажлын… Continue reading ИТХ-ЫН НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬД АЖИЛЛАХ ХОРООДОД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэсний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ням гарагт… Continue reading 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР НӨХӨН, ДАХИН СОНГУУЛЬ ЯВАГДАНА

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИГЛАГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулаад байна. Уг… Continue reading СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ АЖИГЛАГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА