ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТАЛААРХ САНАЛ, ЗӨВЛӨМЖҮҮДЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институци, хүний эрхийн газрын Сонгуулийн шинжээчдийн баг 2022 оны 4 дүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ажиглалтын тайлан, санал, зөвлөмжөө оролцогч талууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам, Төрийн аудитын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Захиргааны хэргийн давж заалдах… Continue reading ШИНЖЭЭЧИД МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТАЛААРХ САНАЛ, ЗӨВЛӨМЖҮҮДЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

БНСУ-ЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ-СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

БНСУ-ын Хөгжлийн стратеги судлалын хүрээлэнгийн төслийн багийн ахлагч Жу Ён Сог, үр дүнгийн мэргэжилтэн Юн Бичви, хөтөлбөрийн мэргэжилтэн Хан Хэ Жү, дотоодын зөвлөх Д.Отгонбаатар нар 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нартай уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцлоо.… Continue reading БНСУ-ЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ-СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

ОЛОН УЛСЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны санаачлагаар “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурлыг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сонгуулийн түүх, ололт амжилт, туршлага сургамж, цаашдын хөгжлийн чиг хандлага, зорилтыг тодорхойлсон уг арга хэмжээг нээж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий… Continue reading ОЛОН УЛСЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ОДОО БА ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

Монгол Улсад сонгуулийн төв байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойн босгон дээр буюу 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Ардчилсан сонгуулийн одоо ба ирээдүй” олон улсын онол, практикийн бага хурлыг Улаанбаатар хотноо цахим болон танхимаар зохион байгуулах бэлтгэл ажил хангагдлаа. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос санаачлан зохион байгуулж буй уг арга хэмжээ хоёр хэсгээс… Continue reading “АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ОДОО БА ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО

“СОНГУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ: 2030-ААД ОНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ ЯМАР БАЙХ ВЭ?” ДУГУЙ ШИРЭЭНИЙ ВИРТУАЛ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Лондонд төвтэй Олон Улсын парламентын судалгааны төв (ICPS)-өөс 2022 оны 2 дугаар сарын 16-нд зохион байгуулсан “Сонгуулийн технологийн инноваци: 2030-аад оны технологийн хэрэглээ ямар байх вэ?” дугуй ширээний виртуал уулзалтад Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд, Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнуудын сонгуулийн төв байгууллагуудын төлөөлөгчдөөс гадна сонгуулийн… Continue reading “СОНГУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ: 2030-ААД ОНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ ЯМАР БАЙХ ВЭ?” ДУГУЙ ШИРЭЭНИЙ ВИРТУАЛ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН СОНГУУЛИЙН ХОРООДЫГ ТАТАН БУУЛГАВ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийг зохион байгуулсан Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороог татан буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу нөхөн сонгуулийн зардлын тайлан, бусад тайлан… Continue reading НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН СОНГУУЛИЙН ХОРООДЫГ ТАТАН БУУЛГАВ

УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛ ГАРГАХААР БОЛЛОО

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан зарим чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал, ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс улирал тутмын эмхэтгэл… Continue reading УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛ ГАРГАХААР БОЛЛОО

ЗӨРЧИЛ ГАРГАСАН 47 НЭР ДЭВШИГЧИД 660 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЖЭЭ

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь хариуцлагын тогтолцоог сайжруулах үр нөлөөтэй байна. Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага,… Continue reading ЗӨРЧИЛ ГАРГАСАН 47 НЭР ДЭВШИГЧИД 660 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЖЭЭ

НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газар хүлээн авч хуульд заасан хугацааны дотор хянаж дүнг танилцуулсан байна. Монгол Улсын Их… Continue reading НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ЗАРДЛЫН ТАЙЛАНД ХИЙСЭН АУДИТЫН ДҮГНЭЛТИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Өнөөдрөөс 30 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан билээ. Уг хуулийг батлах байнгын ажиллагаатай Парламентын үндэс суурийг тавих шийдвэр буюу БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны тавдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар АИХ-ын болон орон нутгийн Ардын хурлын депутатуудын сонгуулийг… Continue reading МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

DET БУЮУ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

DET сургалт нь хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ойлголт олгодог бөгөөд дэлхийн 39 оронд явагддаг, олон улсын хэмжээний, зохиогчийн эрхээр баталгаажсан сургалт юм. Дэлхийн хэмжээнд 380 гаруй сургагч багш байдгаас Монгол Улсад сургагч багшийн эрхтэй 30 багш иргэд, байгууллагуудад сургалтыг явуулж байна. Түгээмэл хөгжил төрийн бус байгууллагаас Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний… Continue reading DET БУЮУ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ БАЙДЛЫН ТУХАЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН УЛСЫН ИХ ХУРЛЫН 18, 28 ДУГААР ТОЙРОГТ ЯВАГДСАН НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАВ

  Нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон 1271 ажиглагч хяналт тавьж ажиллалаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнгийн талаар  Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанд илтгэл тавилаа. Илтгэлийг тоймлон хүргэе. …Улсын Их Хурлын сонгуулийн 18,… Continue reading СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН УЛСЫН ИХ ХУРЛЫН 18, 28 ДУГААР ТОЙРОГТ ЯВАГДСАН НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛАВ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ УДИРДЛАГА АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар Ардчилсан намын төлөөлөл М.Тулгат, Д.Ганбаяр, Б.Анхбаяр нарыг 2021 оны 10 дугаар сарын 20-нд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ардчилсан намын төлөөллөөс Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18,… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ УДИРДЛАГА АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 78 дугаар зүйлийн 78.4, 78.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөхөн сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж, хамгийн… Continue reading НӨХӨН СОНГУУЛИЙН ДҮНГ УЛСЫН ИХ ХУРАЛ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ