СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ 62 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд зааснаар сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэх зохицуулалттай. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн үеийн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн… Continue reading СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ШИНЖТЭЙ 62 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДВЭРЛЭЖЭЭ

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны бямба гарагт явуулахаар болсон. Нэмэлт санал… Continue reading НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

СОНГОГЧ ТАНАА

УРИАЛГА Монголчууд бид төрт ёсоо дээдэлж, төрийн сонгуульдаа хүндэтгэлтэй хандаж, иргэний эрх, эрх чөлөөгөө эрхэмлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Иргэдийн улс төрийн сонгох, сонгогдох эрх нь хүний амьд явах эрхтэй агаар нэгтэй, ямар ч үед хязгаарлаж үл болох, үндсэн эрх юм. Тиймээс тусгаар тогтносон, бүрэн эрхэт улсын сонгогч Та бүхэн хэнээс ч үл хамааран,… Continue reading СОНГОГЧ ТАНАА

СЕХ-НЫ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАН ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖЭЭ

Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулганы үеэр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нээлттэй сонгох санал хураалтад сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг ашиглалаа. Энэ нь уг төхөөрөмжийг сонгуулиас бусад сонгон шалгаруулалтад ашигласан анхны тохиолдол юм. Уг үйл ажиллагааг санал тоолох төхөөрөмжөөр зохион байгуулахад түргэн шуурхай, ил тод, найдвартай үр дүнтэй байсан гэсэн үнэлгээг… Continue reading СЕХ-НЫ САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАН ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛЖЭЭ

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ, САНАЛЫН ТООГ ЭХНИЙ САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ, САНАЛЫН ТООН ДЭЭР НЭМЖ ТООЦНО

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгууллаа. Тус санал хураалтад оролцсон сонгогчдын өгсөн саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулахаас гадна 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулсан болно. Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн 89 хэсгийн хорооноос ирүүлсэн мэдээллээр… Continue reading НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ, САНАЛЫН ТООГ ЭХНИЙ САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ, САНАЛЫН ТООН ДЭЭР НЭМЖ ТООЦНО

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫГ ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР ЯВУУЛНА

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар… Continue reading НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТЫГ ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР ЯВУУЛНА

УИХ-ЫН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ИРЦИЙН МЭДЭЭГ HTTPS://TURNOUT.GEC.GOV.MN/ ЦАХИМ ТАЛБАРААР ШУУД ДАМЖУУЛНА

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явагдана. Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг улам боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв… Continue reading УИХ-ЫН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН ИРЦИЙН МЭДЭЭГ HTTPS://TURNOUT.GEC.GOV.MN/ ЦАХИМ ТАЛБАРААР ШУУД ДАМЖУУЛНА

ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ДУУСЛАА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгууллаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өглөө. Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг… Continue reading ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН САНАЛЫН ХАЙРЦГААР САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ДУУСЛАА

САНАЛЫН ХУУДСЫГ 100 ХУВЬ ГАРААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн билээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 07 дугаар… Continue reading САНАЛЫН ХУУДСЫГ 100 ХУВЬ ГАРААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

УЛСЫН ИХ ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

Сонгуулийн ерөнхий хорооноос 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өгч, харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга… Continue reading УЛСЫН ИХ ХУРЛЫН НӨХӨН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХАНГАГДЛАА

НӨХӨН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ, ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулах төрийн байгууллага, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15:00 цагт цахим уулзалт хийнэ. Сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцох уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, нийслэл, аймаг, дүүргийн хороод, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар,… Continue reading НӨХӨН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ, ҮЙЛ ЯВЦЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ ЯВУУЛЛАА

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, программ хангамжийг сонгууль бүрийн өмнө урьдчилан туршиж, хэсгийн хорооны байран дээрээс санал тоолох төхөөрөмжийн өгөгдлийг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт нэгэн зэрэг дамжуулан сонгуулийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалган баталгаажуулдаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал… Continue reading САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ӨГӨГДӨЛ ДАМЖУУЛАХ ТУРШИЛТ ЯВУУЛЛАА

СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТӨВӨӨС НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧДЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуульд оролцогч бүх талууд, ялангуяа сонгогчдын сонгуулийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сонгуулийг ил тод, шударга явуулахын ач холбогдол, үйл явцыг тайлбарлан таниулах, сурталчлах, сургалт зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Сонгогчийн боловсрол, сургалтын төвийг байгуулан ажиллаж байгаа юм. Тус төвөөс Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах… Continue reading СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТӨВӨӨС НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧДЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЛАА

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг цогцлоон бүтээхэд гар, бие, сэтгэл, оюунаа зориулан энх цагийг авчирсан гавьяатай, залуу хойч үедээ үлгэр дууриал болсон эрхэм ахмадууддаа хүндэтгэн мэхийж, ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлье. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран

СОНГУУЛИЙН АЖИГЛАГЧААР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ИРЭХ САРЫН 05-НААС ӨМНӨ ИРҮҮЛЭХИЙГ САНУУЛЛАА

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, бүх шатны сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхэд сонгууль ажиглагчийн үүрэг чухал ач холбогдолтой юм. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсхүл нэр дэвшигч нь нэг санал авах байранд… Continue reading СОНГУУЛИЙН АЖИГЛАГЧААР БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ИРЭХ САРЫН 05-НААС ӨМНӨ ИРҮҮЛЭХИЙГ САНУУЛЛАА