УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

Нэр дэвшигч нь 2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахимаар мэдүүлнэ. Ингэхийн тулд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А08/А31 дугаар хамтарсан захирамж/тушаалын хавсралтаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлтийн систем meduuleg.iaac.mn бүртгүүлэх УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл,… Continue reading УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

П.ДЭЛГЭРНАРАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

  Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо 22 удаа хуралдаж, 30 гаруй журмыг шинэчлэн баталж, Ажлын хэсгүүд байгуулсныг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэвлэлийн бага хурлын эхэнд дурдлаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, уг хуулийн дагуу бүх… Continue reading П.ДЭЛГЭРНАРАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ЦАХИМ УУЛЗАЛТЫГ САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос санаачлан сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудтай хамтарч Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд болон төрийн бус зарим байгууллагуудын төлөөлөлтэй өнөөдөр /2021-04-21/ цахим уулзалт зохион байгууллаа. Цахим уулзалтад МАН, УИХ дахь АН-ын бүлэг, ИЗНН-МАХН-МУНН-ын “Та бидний эвсэл”, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөгчид оролцов. Монгол Улсын Сонгуулийн… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ЦАХИМ УУЛЗАЛТЫГ САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй өнөөдөр 16 цагт цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн болон Гадаад харилцааны яамны төлөөлөл оролцлоо. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас… Continue reading СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛНА

СОНГОГЧДОД МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий 21 аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны нийт бүрэлдэхүүн, зарим сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг оролцуулсан цахим сургалт зохион байгууллаа. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагын зүгээс сонгууль зохион байгуулах явцад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн хороодын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй… Continue reading СОНГОГЧДОД МЭДЭЭЛЛИЙГ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

Сонгуулийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт, ажиглалт хийх, сонгогчдын сонгох эрхийг хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй цахим уулзалт хийж, санал солилцлоо. Уулзалтад Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд болох Нээлттэй нийгэм форум, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Мидас, Сонгогчдын боловсрол төв, Глоб… Continue reading ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОНГОХ ЭРХИЙГ ХАНГАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд багтаан баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд… Continue reading АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООГ БАЙГУУЛЛАА

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2021 оны 3 сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны урьдчилсан судалгааны багийн төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа. Судалгааны багт тус Албаны ахлах зөвлөх Ана Русу, зөвлөх Кеара Касталдо нар багтаж байна. Уулзалтад тус… Continue reading ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүдээс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн… Continue reading МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР 100 ХУВЬ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөгдөх зарим журам, зааврыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах ажиллагаа дууссанаас хойш санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсуудыг төхөөрөмжийн дүнтэй тохирч байгаа эсэхийг нягтлах зорилгоор сонгуулийн бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийх зохицуулалт шинээр орсон.… Continue reading ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР 100 ХУВЬ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙНЭ