ХОЁР СОНГУУЛИЙГ ХАМТ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс дараахь асуултад хариулт авлаа. Сонгуулийн санал авах, тоолох машин ирсэн гэсэн мэдээлэл байна. Хэдэн машин ирээд байна вэ?   Гэрээнд заасан ёсоор 2500 машин орж ирэх ёстой. Үүнээс 740 нь графикт хугацаандаа ирээд байна. Энэ машинуудыг нэг бүрчлэн шалгаж, хүлээж авах ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг ажилд нэг талаас машин нийлүүлж… Continue reading ХОЁР СОНГУУЛИЙГ ХАМТ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

ОДОО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ДАГУУ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс дараах тодруулгыг авлаа   Сонгуулийн санал тоолох автомат машины эхний хэсгийг хүлээн авсан тухайгаа танайхаас мэдэгдсэн. Хэдний дотор, ямар хуваариар үлдсэн машиныг нийлүүлэх юм бол?   Бидний хооронд хийсэн гэрээнд зааснаар нийт 2500 машин ирэх ёстой. Яг өнөөдрийн байдлаар 740 автомат машин заасан хугацаандаа ирээд байна. Энэ санал… Continue reading ОДОО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ДАГУУ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛСЭН

УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооноос бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. Хуулийн дагуу энэ удаагийн Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай нэг өдөр явах ёстой. Тиймээс хоёр сонгуулийн бэлтгэл ажил ямар хувьтай явна вэ гэдэг асуудал болоод байгаа. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа   УИХ-ын ээлжит сонгууль… Continue reading ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛСЭН

САНАЛ ТООЛОХ АВТОМАТ МАШИНЫ НЭГ БҮРИЙНХ НЬ ҮНЭ 3200 АМ.ДОЛЛАР

Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд өчигдөр сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийж дууссаны дараа Н.Лувсанжав даргаас дараахь зүйлийг тодруулсан юм. Дээд шүүхээс Сонгуулийн хуулийн ямар ямар зүйл заалтад тайлбар авахаар хүргүүлсэн юм бэ?   Сонгуулийн хуулийн 40-өөд зүйл заалтаар хандсан. Ер нь сонгуулийн өмнө Дээд шүүхээс уламжлал болгон хуульдаа тайлбар хийдэг. Тэгэхээр шашин шүтлэг,… Continue reading САНАЛ ТООЛОХ АВТОМАТ МАШИНЫ НЭГ БҮРИЙНХ НЬ ҮНЭ 3200 АМ.ДОЛЛАР

МӨНГӨ ТАРААСАН НЬ НЭР ДЭВШИГЧ ТОДОРСНЫ ДАРАА ИЛЭРВЭЛ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАНА

Будлиан үүсгэдэг гол “бай” болох сонгогчдын нэрсийн жагсаалтыг Сонгуулийн шинэ хуулиар зөвхөн УБЕГ хариуцаж, саналын хуудсыг тусгай төрөөмжөөр тоолохоор зохицуулсан билээ. Тиймээс энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө илүү онцлог, бэлтгэл ажил ч их байх нь. Энэ сэдвээр СЕХ-ны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.   Сонгуулийн болоод Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу бэлтгэл ажлыг илүү өргөн хүрээнд хийх… Continue reading МӨНГӨ ТАРААСАН НЬ НЭР ДЭВШИГЧ ТОДОРСНЫ ДАРАА ИЛЭРВЭЛ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАНА

ЯМАР Ч ТОГТОЛЦОО, САНАЛЫН ХУУДАСТ ТОХИРОХ АВТОМАТ МАШИН СОНГОНО

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн болон тус Хорооны ажилтнууд УИХ-ын гишүүдэд өчигдөр мэдээлэл өгчээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ТББХ-ны ажлын хэсгийн хуралдаанд СЕХ-ныхон оролцож сонгуулийн санал тоолох автомат машиныг худалдан авах бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодруулав.   Ирэх… Continue reading ЯМАР Ч ТОГТОЛЦОО, САНАЛЫН ХУУДАСТ ТОХИРОХ АВТОМАТ МАШИН СОНГОНО

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХҮЛЭЭЛГҮЙ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХААР БОЛСОН

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжаваас дараахь асуултад хариу авлаа.   Сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байна уу? Сонгуулийн Ерөнхий Хороо энэ талаар ямар ажил амжуулав?   Бэлтгэлийг хуулийн хугацаанд хангаж дуусгана. СЕХ-ны хувьд сонгуулийн бэлтгэлийг хэдийд хангах ёстой, тэр хугацаанд нь хангана гэсэн зорилт тавин ажиллаж байна.   Өнгөрсөн хавар танай Хорооноос мэдээлэл хийхдээ УИХ-ын сонгуулийн… Continue reading СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХҮЛЭЭЛГҮЙ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХААР БОЛСОН

ХУУЛИЙГ БАТЛАХААС НЬ ӨМНӨ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ НЯГТАЛНА.

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан саналынх нь талаар тус Хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа. Сонгуулийн санал хураалтыг автоматжуулахад зориулж энэ оны төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрэлцээтэй мөнгө үү? Энэ оны төсөвт тусгасан 24 тэрбум төгрөг бол зөвхөн сонгуулийн санал хураалтыг автоматжуулах техник тоног төхөөрмжийг… Continue reading ХУУЛИЙГ БАТЛАХААС НЬ ӨМНӨ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ НЯГТАЛНА.

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ? Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах туршлага олон улсад байдаг. Цоо шинэ зүйлийг бид сэдэж, гаргаж ирээд байгаа юм биш. Асуудлыг дэмждэг ч газар байна, хүлээн зөвшөөрдөггүй газар ч бас байдаг. Монгол Улсын хувьд сонгуулийн үйл ажиллагааг гараар хийж,… Continue reading СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛООС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР НӨХӨН СОНГУУЛЬ ЗАРЛАНА

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэ сарын 18-нд тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Түүнийг тангараг өргөмөгц УИХ-ын сонгуулийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явуулна. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.   Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг хэзээ тогтоох вэ?   Шинэ Ерөнхийлөгч тангараг… Continue reading ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛООС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР НӨХӨН СОНГУУЛЬ ЗАРЛАНА

СОНГУУЛИЙН ДҮНД НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ

Ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдорж 41645 сонгогчийн саналаар илүү байна гэж бид зарласан шүү дээ. 1 хэсэг дунджаар 2-3 мянган сонгогчтой. Тэдгээр хэсгийн сонгогчид бүгдээрээ Н.Энхбаярт өгсөн байлаа ч гэсэн сонгуулийн дүнд нөлөөлөх боломжгүй. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудлаар ярилцлаа.   Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд 3 хонож байна. Гэтэл албан ёсны… Continue reading СОНГУУЛИЙН ДҮНД НӨЛӨӨЛӨХ БОЛОМЖГҮЙ

ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ ӨРГӨСНӨӨС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР НӨХӨН СОНГУУЛИЙГ ЗАРЛАНА

Цагдаа, хүчний байгууллагад СЕХ албан ёсоор хандаагүй. Ер нь цагдаа, хүчний байгууллагынхан улс орны хэмжээнд болж байгаа томоохон кампанит ажлын үеэр өөрийн шугамаар арга хэмжээ авдаг.   Иргэд, сонгогчдын хувьд сонгууль дууссан ч танай хорооны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил дуусах болоогүй байна. Яг хэдийд дууссан гэж үзэж болох вэ?   Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдаж,… Continue reading ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНГАРАГ ӨРГӨСНӨӨС ХОЙШ 14 ХОНОГИЙН ДОТОР НӨХӨН СОНГУУЛИЙГ ЗАРЛАНА

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛЖ ОЮУТНУУДЫГ СОНГУУЛЬД БҮРЭН ОРОЛЦУУЛНА

Оюутнууд шилжүүлэг хийлгэж байгаа газартаа саналаа өгнө.   Оюутнууд сонгуулиа яаж өгөхөөр болж байна?   Сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн оюутнууд оршин суугаа хаягтаа санал өгөх боломжгүй бол сонгогчийн үнэмлэхдээ шилжүүлэг хийлгэн тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулна. Ингэсний дараа яг сонгуулийн үеэр оршин байх Засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэр, хэсгийн хороонд нь холбоо барих утас,… Continue reading ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛЖ ОЮУТНУУДЫГ СОНГУУЛЬД БҮРЭН ОРОЛЦУУЛНА

ИРГЭДИЙН САНАЛЫГ БУДЛИАНГҮЙГЭЭР ТООЛНО

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.   Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход 20 хоног үлдлээ. Сонгуулийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна?   Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/-ноос бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Бэлтгэл ажлын хүрээний ажлууд бүрэн хийгдсэн гэж үзэж болно. Монгол… Continue reading ИРГЭДИЙН САНАЛЫГ БУДЛИАНГҮЙГЭЭР ТООЛНО

ДӨРВӨН ТЭРБУМ ГЭДЭГ БОЛ ХҮРЭЛЦЭЭ МУУТАЙ Л ТӨСӨВ

Улсын хэмжээнд ирцийн мэдээлэл нэг л байна. Хэсэг, салбар, нутаг дэвсгэрийн хороон дээр ирцийн дүнг гаргахгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.   Сонгогчдын нэрийн жагсаалтыг цэгцлэх ажлын явц ямар байгаа вэ?   Сонгуулийн хэсгийн хороод сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө гаргах ёстой. Сонгогчдын нэрсийг тулгах ажлыг хэсгийн хороод… Continue reading ДӨРВӨН ТЭРБУМ ГЭДЭГ БОЛ ХҮРЭЛЦЭЭ МУУТАЙ Л ТӨСӨВ