СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.10-д заасан чиг үүргийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн иргэний нийгмийн сүлжээ, МИДАС төрийн бус байгууллагатай хамтран “Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион… Continue reading СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН ИЛ ТОД, ХЯНАЛТТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ БШУЯ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд албан тоот хүргүүллээ. Уг албан тоотод тус Хорооноос өгөх холбогдох зөвлөмж, удирдамжийн дагуу сонгогчийн боловсролын чиглэлээр сургалт, үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх… Continue reading СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛЫГ БШУЯ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

2016-6-29

Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгууль явагдаж, нэг мандаттай 76 тойрогт 12 нам, 3 эвслээс болон бие даагч, нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын бүртгэлийн болон санал авах ажиллагааг автоматжуулсан систем ашиглан явуулж, сонгогчдын 73.58 хувь нь сонгуульд оролцон саналаа өгөв.

СОНГОГЧИЙН ИРЦ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт “сонгуулийн автоматжуулсан систем, түүний техник хэрэгсэл, программ хангамжийг зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх” гэж заасны дагуу  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр сонгогчийн ирц бүртгэлийн… Continue reading СОНГОГЧИЙН ИРЦ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ ШАЛГАН, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЛЭЭ