Д.БАТ-ЭРДЭНЭ: СОНГУУЛИЙГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БҮХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН

Сонгуулийн ерөнхий хороонд Ардчилсан нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам, Монголын Социал Демократ нам, Монголын хүний төлөө нам, МИДАС төрийн бус байгууллага хамтран өнөөдөр (2024.05.14) шаардлага ирүүлэв. Нэг хүн нэг санал өгөх зарчмыг хангах, хурууны хээ давхцахаас сэргийлэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг онлайн болгох, санал авахад иргэний үнэмлэх шалгах, сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийг шалгах, тулгах чиглэлээр намуудын… Continue reading Д.БАТ-ЭРДЭНЭ: СОНГУУЛИЙГ ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ, ХЯНАЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БҮХ ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН

СОНГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН WWW.E-ELECTION.MN ЦАХИМ СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАР ТАТАХ ЗААВАРЧИЛГАА

  Сонгуулийн мэдээллийн  www.e-election.mn цахим системийн мобайл хувилбарыг татах зааварчилгааг хүргэж байна. E-ELECTION апплейкшныг андройд хувилбараар ЭНЭ холбоосоор, appstore-оос ЭНЭ холбоосоор татна уу.  

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх газартай хамтран “МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ ТАНАА” гарын авлага гаргасан. Уг гарын авлагад нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч бүрдүүлэх баримт… Continue reading МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

БИЕ ДААН НЭР ДЭВШҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-өөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бие даан нэр дэвшүүлэгч нарт бүрдүүлэх баримт бичиг, нэр дэвшигчээр бүртгүүлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооноос холбогдох байгууллагуудтай хамтран өнөөдөр (2024.05.10) сургалт, мэдээлэл хийв. Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх, баримт… Continue reading БИЕ ДААН НЭР ДЭВШҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООДОД МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод өнөөдөр (2024.05.08) мэдээлэл, сургалт хийлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, хэсгийн хороодод ажиллах… Continue reading НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРООДОД МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ЛАВЛАГАА АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

    Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр  дэвшигч Улсын дээд шүүхээс лавлагаа авах иргэдийн анхааралд:           Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтын 3, 4 заасан бүрдлийн тухайд Иргэний сүүлийн 10 жил байнга болон түр оршин суугаа газрын тодорхойлолт. Иргэний үнэмлэхийн хуулбар, хамгийн сүүлд оршин суугаа газрын тодорхойлолт, сүүлийн 10 жилийн тодорхойлолтоо тухайн иргэн өөрөө тодорхойлж болно… Continue reading УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ЛАВЛАГАА АВАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо. Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах… Continue reading “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

  Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

МЭДЭГДЭЛ

  Сонгуулийг хуулийн дагуу, шударгаар зохион байгуулахад сонгуульд оролцогч бүх талуудын хуулийн хүрээн дэх оролцоо нэн чухал юм. Энэ ч агуулгын хүрээнд тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал буюу 2024 оны 1 дүгээр сарын… Continue reading МЭДЭГДЭЛ

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЛОО

  Сонгуулийн ерөнхий хорооноос Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаарх сургалтыг энэ сарын 2-3-ны өдөр зохион байгууллаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг сургалтаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, зорилго болон улс төрийн нам байгуулах, татан буулгахтай холбоотой зохицуулалтын талаар холбогдох мэргэжилтнүүд хичээл зааж, мэдээлэл өгсөн юм. Мөн… Continue reading УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ БОЛЛОО

ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС БАЙГУУЛЛАА

Гадаад Улсад байгаа иргэдийн санал авах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссын 2024 оны 01 дүгээр тогтоолоор хилийн чанадад ажиллаж буй Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧДЫН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС БАЙГУУЛЛАА

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА УБЕГ-Т АЖИЛЛАЛАА

  Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр (2024.05.03) Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр улс төрийн зарим намын төлөөлөл, сэтгүүлчид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл авав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл иргэний шилжилт хөдөлгөөн… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА УБЕГ-Т АЖИЛЛАЛАА

НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ БҮРТГҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч бүртгүүлэх, бүрдүүлэх баримт бичгийн талаар нам, эвслүүдийн төлөөлөлд өнөөдөр (2024.05.03) сургалт, мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Мэдээллийн технологийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, “сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” https://www.e-election.mn/ цахим системээр нэр дэвшигч бүртгүүлэх талаар мэдээлэл, зааварчилгаа… Continue reading НАМ, ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ БҮРТГҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

НАМ, ЭВСЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

  Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нам, эвслүүдэд батламж олгох арга хэмжээ өнөөдөр (2024.05.02) боллоо. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос дараах нам, эвсэлд батламж олгов. Эх… Continue reading НАМ, ЭВСЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО

  Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцэв. Хуралдаанаас дараах нам, эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ. Эх орончдын нэгдсэн нам Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам Үндэсний эвсэл Иргэний зориг… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО