СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБИЙН УУЛЗАЛТАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

  Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ээс өнөөдөр (2024.04.12) зохион байгуулсан “Өглөөний уулзалт”-д оролцож, мэдээлэл өглөө. Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа нэвтрүүлэх, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэж, түгээхэд анхаарах асуудлын талаар ярилцах хүсэлт тавьсны дагуу хууль тогтоомжийн онцлох зохицуулалт, сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах явцын талаар… Continue reading СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБИЙН УУЛЗАЛТАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

  Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болно. Тиймээс сонгогчид өөрийн хаягийн мэдээлэл болон бусад мэдээллээ шалгаж, өөрийн мэдээллээ баталгаажуулах ёстой.  1.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД ШАЛГАХ ЁСТОЙ ВЭ? Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгуулийн үеэр “Манай хаяг танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт… Continue reading СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТААС ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын хүсэлтээр тус аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт өнөөдөр (2024.04.11) мэдээлэл, сургалт хийлээ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга… Continue reading СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ

  2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 20, 21, 22, 23-НЫ ӨДӨР САНАЛ ӨГНӨ Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд санал авахаар  тогтоосон. Гадаад улсад байгаа сонгогч Та эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгнө. УРЬДЧИЛАН БҮРТГҮҮЛНЭ Гадаад улсад… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нийслэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга нарт өнөөдөр (2024.04.04) мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, сурталчилгааны нэгдсэн самбарын байршил, зурагт самбар байрлуулах гудамж, талбай тогтоох талаар мэдээлэл солилцов. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо… Continue reading АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРТ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

Т.НАРАНБАТ: СОНГОГЧИД НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРИЙГӨӨ БАЙГАА ЭСЭХИЙГ НЯГТЛАХААС ГАДНА ТОЙРОГ, ХЭСЭГ, САНАЛ ӨГӨХ БАЙРАА ТОДОРХОЙ МЭДЭЖ АВАХ ҮҮРЭГТЭЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байгаа. Тиймээс сонгуульд саналаа өгөх иргэдийн хувьд өөрийн нэрийн жагсаалтаа харах, нягтлах шаардлагатайг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн. Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burt­gel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны… Continue reading Т.НАРАНБАТ: СОНГОГЧИД НЭРИЙН ЖАГСААЛТАД ӨӨРИЙГӨӨ БАЙГАА ЭСЭХИЙГ НЯГТЛАХААС ГАДНА ТОЙРОГ, ХЭСЭГ, САНАЛ ӨГӨХ БАЙРАА ТОДОРХОЙ МЭДЭЖ АВАХ ҮҮРЭГТЭЙ

ШИНЭ СОНГОГЧИД “ЗАЛУУ СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БҮТЭЭЛ”-ЭЭР ӨРСӨЛДӨВ

           Шинэ үеийн болон гадаад улсад байгаа сонгогчдын боловсролыг дээшлүүлэх бүтээлийн санааг шалгаруулах хакатон хөтөлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 29-30-ны өдөр зохион байгууллаа.           “Лийд төгсөгчдийн холбоо”-оос Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Шинэ сонгогчийн давлагаа “Gen-V” хөтөлбөрийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран зохион байгуулсан хакатонд Дархан-Уул, Увс,… Continue reading ШИНЭ СОНГОГЧИД “ЗАЛУУ СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БҮТЭЭЛ”-ЭЭР ӨРСӨЛДӨВ

П.АЛТАНЧИМЭГ: УИХ-ЫН 126 ГИШҮҮНИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГОНО

  Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгтэй ярилцлаа. –УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар хэрэглэх холимог тогтолцооны талаар мэдээлэл өгөхгүй юү? –Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA) -гийн судлаачид дэлхийн улсуудын сонгуулийн тогтолцоог олонхын, хувь тэнцүүлэх, холимог болон бусад гэж ангилдаг. Тогтолцоо болгонд сул болон давуу тал бий. Тиймээс… Continue reading П.АЛТАНЧИМЭГ: УИХ-ЫН 126 ГИШҮҮНИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГОНО

УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЭЛ БОЛОН БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧДИЙГ ХАНДИВЫН ТАЙЛАНГАА ИРҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид хандивын тайлангийн мэдээлэл болон маягтыг Үндэсний аудитын газарт ирүүлэх тухай албан бичиг хүргүүллээ. Албан бичгийн хавсралтаас Маягт 1, Маягт 2 харна уу. Эх сурвалж: Үндэсний аудитын газар 

П.АЛТАНЧИМЭГ: ГАДААДАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХӨӨ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА МЭДЭГДЭНЭ

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадад байгаа иргэдээс хэрхэн санал авах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ахлах референт П.Алтанчимэгээс тодрууллаа. -Энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа иргэдээс санал санал авахаар болсон. Санал хураалтыг хэрхэн зохион байгуулах вэ. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? -Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын… Continue reading П.АЛТАНЧИМЭГ: ГАДААДАД БАЙГАА ИРГЭД САНАЛ ӨГӨХӨӨ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА МЭДЭГДЭНЭ

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ УЛС ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЯНУУЛАХААР ИРҮҮЛЛЭЭ

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн… Continue reading ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ УЛС ТӨРИЙН 27 НАМ, 2 ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЯНУУЛАХААР ИРҮҮЛЛЭЭ

УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ ЭВСЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХААР ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

  Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хүлээн авч эхлээд байна. Үндэсний аудит газар мөрийн хөтөлбөрийг 2024 оны 03 дугаар сарын… Continue reading УИХ-ЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ ЭВСЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХААР ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАХ БОЛ ШОШГО ТАВИХ ЁСТОЙ

  УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болоход 100 хоног дутуу байна. УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэгдсэнээр сонгуулийн сурталчилгаа явуулах, нэвтрүүлэх, түүнд хяналт тавих, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах асуудалд томоохон өөрчлөлтүүд орсон юм. Тиймээс энэ удаад сонгуулийн сурталчилгааг тойрсон сэдвийг хөндөн Сонгуулийн Ерөнхий хорооны тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон ХХЗХ-ын Зохицуулах газрын дарга Т.Батболд нартай… Continue reading СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАХ БОЛ ШОШГО ТАВИХ ЁСТОЙ

“МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

  Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сургалт, судалгаа явуулах, мэдээллээр хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллахаар тохиролцсон. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Чулуундолгор… Continue reading “МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО”-ТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ