Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the wp-graphql domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/html/wp-includes/functions.php on line 6114 “Авто зам, цэцэрлэг, сургууль бариулахыг хүсвэл УИХ-ын гишүүн бус иргэдийн төлөөлөгчдөөс шаардах хэрэгтэй” – Songuuli

“Авто зам, цэцэрлэг, сургууль бариулахыг хүсвэл УИХ-ын гишүүн бус иргэдийн төлөөлөгчдөөс шаардах хэрэгтэй”

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Сонгогчийн саналыг тухайн өдөр Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.

Тэгвэл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид юу хийдэг, ямар ач холбогдолтой, тус сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатараас тодрууллаа.

“ИРГЭНД ХАМГИЙН ОЙР ХҮРЧ АЖИЛЛАХ, ОРЧНЫГ ТАНЬ САЙЖРУУЛЖ, ШИЙДВЭР ГАРГАХ ХҮН БОЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЮМ”

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид гэж хэнийг хэлээд байна вэ?
-Үндсэн хуульд  иргэд төлөөллөөр дамжуулан төрийн эрхийг барина хэмээн заасан байдаг. Үүний Засгийн эрхийг УИХ-ын гишүүд, аймаг, нийслэл, сум дүүргийн анхан шатны төрийн эрхийг иргэдийн төлөөлөгчид хариуцан ажилладаг.

Тиймээс иргэд өөрийн амьдарч буй орчны асуудлыг хамгийн түрүүнд иргэдийн төлөөлөгчдөд хэлж, засаж залруулахыг шаардах эрхтэй. Тухайлбал, танай хороонд зам эвдрэлтэй, гэрэлтүүлэггүй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байлаа. Эдгээр асуудлыг нийслэл, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид шийднэ. Өөрөөр хэлбэл, иргэн танд хамгийн ойр хүрч ажиллах, орчныг тань сайжруулж, шийдвэр гаргах хүн бол эдгээр төлөөлөгчид юм.

-УИХ-ын сонгуулиас иргэдийн төлөөлөгчийн сонгууль юугаараа ялгаатай вэ?
-Манай иргэд УИХ-ын сонгуульдаа ихээхэн ач холбогдол өгчхөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийг тоохгүй орхичихдог. Гэтэл хамгийн анхан шатны асуудлыг тань шийдэх төлөөллөө сонгохдоо идэвх муутай байдаг. Монгол Улсын 3 сая гаруй иргэнийг төлөөлөх нэр дэвшигчдийг хэрхэн сонгохоос тухайн нутаг дэвсгэрийн хөгжил хамаарна.

Тухайлбал, таны амьдарч буй хорооны авто зам эвдэрчихлээ гэхэд та эхлээд хороондоо хүсэлт тавина. Үүний дараа иргэдийн төлөөлөгчдөө шаардлага хүргүүлж болно. Ингээд хорооны засаг дарга иргэдийн хурлаар оруулж хэлэлцсэнээр тухайн асуудал шийдэгдэх юм.

-Иргэдийн төлөөлөгчид юу хийдэг вэ? Бид хэнийг сонгодог вэ?
-Иргэдийн төлөөлөгч тухайн шатандаа буюу аймаг, нийслэл, дүүрэгт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, шийддэг. Жишээ нь, нэг дүүргийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж хаана цэцэрлэг барих, хаана зам тавихаа шийднэ. Үүний дараа засаг даргатайгаа хэлэлцэн төсвөө хуваарилж шийдвэр гаргадаг л гэсэн үг. Сонгогчид маань УИХ-ын гишүүнээс цэцэрлэг, сургууль барьж өгөөч гэх биш эдгээр төлөөлөгчөөс нэхэж, шаардах ёстой байгаа юм.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд хэдэн наснаас эхлэн нэр дэвших эрхтэй вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд 18 нас хүрсэн бол сонгох, сонгогдох эрх нь нээгдэнэ гэж заасан байдаг . Өмнөх сонгуулиар Төв аймагт 18 настай хүн иргэдийн төлөөлөгчөөр сонсгогдсон тохиолдол байгаа шүү дээ. Тиймээс иргэдийн хуралд 18 нас хүрсэн л бол нэр дэвших эрхтэй.

-Сонгуулийн ерөнхий хороо энэхүү сонгуульд ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн өмнө ажлын төлөвлөгөө гаргасан байдаг. Төлөвлөгөөнийхөө дагуу 21 аймгуудын сонгуулийн хорооны гишүүдэд сургалт ордог.

Мөн хүсэлт тавьж буй намуудын гишүүдэд сургалт мэдээлэл өгнө. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дууссаны дараа саналын хуудас хэвлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг. Үүнд төлөөлөгчид хуулийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, сонгуулийг хэрхэн зохион байгуулах чиглэлээр ажилладаг юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн