ГАДААДААС 500 ОРЧИМ АЖИГЛАГЧ ИРНЭ

Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах, нээлттэй, ил тод болгоход ажиглагчийн үүрэг улам нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж  ажиглагчийн эрх үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн орчны талаар ярилцав.   Зөвхөн 1 байгууллагаас 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гадаадын ажиглагчид богино ба урт хугацаагаар ирж байгаа, гадаадын ажиглагчид СЕХ-ны хуралдааны явцыг анх удаа… Continue reading ГАДААДААС 500 ОРЧИМ АЖИГЛАГЧ ИРНЭ

СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ СОНИНД НИЙТЛЭХИЙГ ХОРИГЛООГҮЙ

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.   Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Хэзээ дуусах билээ?   Сурталчилгаа санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цаг хүртэл үргэлжилнэ. Сурталчилгааны явцад нэр дэвшигчид хууль зөрчихгүйгээр мөрийн хөтөлбөрөө сонгогч түмэндээ таниулах ёстой. Нэр дэвшигчдээс гадна нам өөрөө хийх ёстой. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн шинэлэг зүйлийг агуулснаараа… Continue reading СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛЫГ СОНИНД НИЙТЛЭХИЙГ ХОРИГЛООГҮЙ

ТОДОРХОЙ ЯРИГДСАН ЮМ БАЙХГҮЙ

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой ямар нэгэн шалгаруулалт зохион байгуулахыг хориглож байгаа. Мөн улс төрийн нам, нэр дэвшигчдийн сурталчилгааг сонин хэвлэлээр явуулах тухай заалт тус хуульд тусгагдаагүй юм. Сонин хэвлэлүүдэд харуутрхсан энэ заалтыг СЕХ хэрхэн зохицуулах гэж байгаа талаар СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбатаас… Continue reading ТОДОРХОЙ ЯРИГДСАН ЮМ БАЙХГҮЙ

ЗАРИМ НАМ ТУЛГАН ШААРДСАН АЛБАН БИЧИГ ИРҮҮЛСЭН

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбаттай ярилцлаа.   Ерөнхийлөгчийн сонгуулиар хэдэн хороо ажиллах вэ?   Сонгуулийн Ерөнхий Хороо аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулна гэж заасны дагуу нийслэлийн болон 21 аймгийн сонгуулийн хороог байгуулаад байна.… Continue reading ЗАРИМ НАМ ТУЛГАН ШААРДСАН АЛБАН БИЧИГ ИРҮҮЛСЭН

НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААГАА ЭНЭ САРЫН 22-НООС ХИЙЖ БОЛНО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дуусаад, тэднийг бүртгэх ажил эхэлсэнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцав.                                     Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр нэгэнт тодорхой боллоо. Тэд танайд материалаа ирүүлэв үү?   Нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар эрүүл мэндийн үзлэгт орж, “эрүүл байна” гэсэн дүгнэлт авсан байна. Энэ 7 хоногт багтаан намууд нэр дэвшигчдийнхээ материалыг… Continue reading НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААГАА ЭНЭ САРЫН 22-НООС ХИЙЖ БОЛНО

НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЭНЭ БААСАН ГАРИГТ ЭХЭЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлаад байгаа. Уг сонгуультай холбоотой зарим зүйлийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргалаас тодруулав.   Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа хэзээнээс эхлэх вэ гэсэн асуулт уншигчдын сонирхлыг татаж байна?   УИХ-д суудал бүхий улс төрийн нам, хамтарсан намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа… Continue reading НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЭНЭ БААСАН ГАРИГТ ЭХЭЛНЭ

ТОЙРГИЙН ХОРОО ТАЙЛБАРАА ӨГВӨЛ Д.СУМЪЯАБАЗАРЫН НЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс дараахь тодруулгыг авлаа.   Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазарын нэрийг Сонгуулийн Ерөнхий Хороо хэзээ УИХ-д оруулж ирэх вэ?   УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын дүн Сонгуулийн Ерөнхий Хороонд энэ сарын 17-нд ирсэн. Хуулиараа тойргийн хорооны тогтоолыг хэсгийн хорооны тогтоолтой нягтлан шалгах ажиллагааг 14 хоногийн… Continue reading ТОЙРГИЙН ХОРОО ТАЙЛБАРАА ӨГВӨЛ Д.СУМЪЯАБАЗАРЫН НЭРИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ АУДИТ ХЯНАЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим асуултад хариу авлаа.   Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна вэ?   Сонгуулийн бэлтгэл ажилтай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцсан. Хуульд заасан хугацааны дагуу явж байна. Тухайлбал, өнгөрсөн 2 дугаар сард 1896 хэсгийн хороо байгуулж, 3 дугаар сард нь зардлын дээд хэмжээг тогтоолоо.… Continue reading ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ АУДИТ ХЯНАЖ БАЙНА

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛЭЭС УХРАХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ

УИХ-аас 2013 оны 4 дүгээр сарын 11-нд 25 дугаар тогтоол гарган Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, 6 дугаар сарын 26-ны Лхагва гаригт санал хураалтыг явуулахаар тогтсон. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар тодруулав.   Гадаадад байгаа иргэдийнхээ саналыг хэдийд авах… Continue reading ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛЭЭС УХРАХ ЭРХ БИДЭНД БАЙХГҮЙ

ХОРООДОД ДАХИН САНАЛ ХУРААЛТ БОЛНО

Дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Арвинг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс дараах зүйлийг тодруулсан юм.   Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Арвиныг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, УИХ-д өргөн мэдүүллээ. Нэр дэвшигч Д.Арвин хэдэн хувийн санал авсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?… Continue reading ХОРООДОД ДАХИН САНАЛ ХУРААЛТ БОЛНО

ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.   Аймаг, сум, дүүргийн сонгуулийн албан ёсны дүн хэзээ гарах вэ?   Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо санал хураалт дууссанаас хойш тав хоногийн дотор дүнгээ нэгтгэж хуралдаанаараа хэлэлцээд тухай аймаг, сум, дүүргийн ИТХ-д өргө мэдүүлнэ гэж заасан. Сум нь тухайн… Continue reading ДОЛОО ХОНОГИЙН ДОТОР ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА.

74 МЯНГАН САНАЛЫН ХУУДАС АЛДААТАЙ БАЙЖЭЭ

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодруулав.   Саналын хуудас алдаатай хэвлэсэн тухай мэдээлэл бий. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?   Орон нутгийн сонгуульд саналын хуудастай холбоотой зөрчил дутагдал их гарсан. Хуулиараа саналын хуудсыг хэвлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцдаг. Харин зарим аймаг, дүүргийн хороод хариуцлагагүй хандаж таван мандаттай байхад дөрөв гэж бичих, долоон… Continue reading 74 МЯНГАН САНАЛЫН ХУУДАС АЛДААТАЙ БАЙЖЭЭ

НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААНДАА МЕССЕЖ АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН

Зууны мэдээ, 2012.11.09, № 264, 265 Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.   Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?   Саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороод хуулийн дагуу хариуцан гүйцэтгэж байна. Аймаг, сумдын саналын хуудас хэвлэгдээд дууссан. Одоо хүргэх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулж, дүүргүүдийн саналын хуудас хэвлэх ажил хийгдэж… Continue reading НЭР ДЭВШИГЧИД СУРТАЛЧИЛГААНДАА МЕССЕЖ АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН

БИ АРДЧИЛСАН НАМААС АЛЬ ХЭДИЙНЭЭ ТҮДГЭЛЗСЭН

Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ дарга, нарийн бичгийн дарга, гишүүд өчигдөр тангараг өргөлөө. Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар томилогдсон Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.   Аймаг, сум, дүүргийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна вэ?   УИХ-ын сонгуулиар 1905 хэсэг байгуулж санал авах ажлыг зохион байгуулсан. Энэ удаад хуультай холбоотойгоор хэсгийн тоо нэмэгдсэн. Нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажлаа хийж байна. Маргааш… Continue reading БИ АРДЧИЛСАН НАМААС АЛЬ ХЭДИЙНЭЭ ТҮДГЭЛЗСЭН

ДАХИН САНАЛ ХУРААЛТ БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ НЭГ ӨДӨР ЯВУУЛНА

СЕХ-ны нарийн бичгийн дарга асан Ч.Содномцэрэн өчигдөр СЕХ-ны даргын албаа авлаа. Түүнээс дараахь тодруулгыг авав.   СЕХ-ны нарийн бичгийн даргаас дарга болон дэвшиж тангаргаа өргөлөө. Та энэ салбарыг яаж удирдаж, хэрхэн шинэчилж ажиллах вэ?   Манай байгууллагын үйл ажиллагаа ямар хуваарийн дагуу хэрхэн явагдах нь хуультай байдаг. Аливаа сонгууль ч хуулийн дагуу л явагддаг. Тэгэхээр… Continue reading ДАХИН САНАЛ ХУРААЛТ БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ НЭГ ӨДӨР ЯВУУЛНА