ДАХИН САНАЛ ХУРААЛТАД ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАГДАНА

Ээлжит бус чуулганы өчигдөрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн техник, технологи, зарцуулах төсвийг баталлаа. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусган хэлэлцүүлсэн билээ. Гэвч энэ мөнгийг танаж, СЕХ-гоор дамжуулагдах Орон нутгийн сонгуулийн зардлыг 5.2 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүний 1.4 тэрбумыг нь орон нутгийн төсвөөс гаргахаар болсон юм. Дээрх асуудалтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий… Continue reading ДАХИН САНАЛ ХУРААЛТАД ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАГДАНА

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРД ЯВУУЛНА

СЕХ-ны дарга Н.Лувсанжав өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзсан юм. Үүнийхээ дараа тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.   Орон нутгийн сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?   Гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл бий. Түүнд СЕХ саналаа өгнө.   Аймаг, дүүргийн сонгуулийг хэзээ явуулахаар төлөвлөж байна вэ?   Есдүгээр сарын дундуур зохион байгуулах… Continue reading ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ЕСДҮГЭЭР САРД ЯВУУЛНА

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.   Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт болох дахин сонгуулийн тов хэзээ тодорхой болох вэ?   Энэхүү хоёр дүүрэгт болох дахин санал хураалтыг ирэх есдүгээр сард зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бид одоогийн байдлаар бэлтгэл хангах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн… Continue reading ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮХ С.ЧИНЗОРИГ, Н.ТӨМӨРХҮҮ НАРЫГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ НЬ ТОГТООСОН.

СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас УИХ-ын сонгуультай холбоотой зарим асуултад хариулт авлаа.   Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт хэзээ болох вэ? Зарим эх сурвалж санал хураалт хойшлогдсон гэж мэдээлж байна?   СЕХ 2012 оны сонгуулийн дүнг нэгтгэж албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа. Дүнг айлтгахдаа бид 72 сонгогдсон нэр дэвшигчийн нэрийг айлтгасан. УИХ-ын сонгуулийн 22, 26… Continue reading ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮХ С.ЧИНЗОРИГ, Н.ТӨМӨРХҮҮ НАРЫГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛОХЫГ НЬ ТОГТООСОН.

Саналын хуудасны заавраа сайн уншаарай

Монголчууд бид эрт дээр үеэс төрт ёсоо дээдлэн төрийнхөө сүлдэнд залбирч ирсэн. Тийм ч учраас иргэд маань төр барих түшээдээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцдог. Харин сүүлийн сонгуулиудад иргэдийн өгсөн саналын хуудсыг хүчингүй болгох, саналыг луйвардах, нэг иргэнийг 2 газар санал өгүүлэх зэрэг бохир зүйлийг улс төрчид хийлгэдэг болсон. Энэ жилийн УИХ-ын сонгууль шинэ хуулиар явагдаж… Continue reading Саналын хуудасны заавраа сайн уншаарай

ОДООГООР НЭГ Ч ГОМДОЛ ИРЭЭГҮЙ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавтай УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа   Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор гаргах ёстой журам, тогтоолынхоо хэдийг нь гаргаад байна вэ?   Гарах ёстой гэх журмуудын маань тал хувь нь гарчихсан. Үлдсэн хэсэг төсөл нь боловсруулагдаад дуусч байгаа. Ялангуяа сонгуулийн автоматжуулалтай холбоотой хэд хэдэн… Continue reading ОДООГООР НЭГ Ч ГОМДОЛ ИРЭЭГҮЙ БАЙНА

ХОЁР СОНГУУЛИЙГ ХАМТ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс дараахь асуултад хариулт авлаа. Сонгуулийн санал авах, тоолох машин ирсэн гэсэн мэдээлэл байна. Хэдэн машин ирээд байна вэ?   Гэрээнд заасан ёсоор 2500 машин орж ирэх ёстой. Үүнээс 740 нь графикт хугацаандаа ирээд байна. Энэ машинуудыг нэг бүрчлэн шалгаж, хүлээж авах ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг ажилд нэг талаас машин нийлүүлж… Continue reading ХОЁР СОНГУУЛИЙГ ХАМТ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

ОДОО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ДАГУУ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс дараах тодруулгыг авлаа   Сонгуулийн санал тоолох автомат машины эхний хэсгийг хүлээн авсан тухайгаа танайхаас мэдэгдсэн. Хэдний дотор, ямар хуваариар үлдсэн машиныг нийлүүлэх юм бол?   Бидний хооронд хийсэн гэрээнд зааснаар нийт 2500 машин ирэх ёстой. Яг өнөөдрийн байдлаар 740 автомат машин заасан хугацаандаа ирээд байна. Энэ санал… Continue reading ОДОО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ДАГУУ СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА

ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛСЭН

УИХ-ын сонгууль удахгүй болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооноос бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. Хуулийн дагуу энэ удаагийн Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай нэг өдөр явах ёстой. Тиймээс хоёр сонгуулийн бэлтгэл ажил ямар хувьтай явна вэ гэдэг асуудал болоод байгаа. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа   УИХ-ын ээлжит сонгууль… Continue reading ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛСЭН

САНАЛ ТООЛОХ АВТОМАТ МАШИНЫ НЭГ БҮРИЙНХ НЬ ҮНЭ 3200 АМ.ДОЛЛАР

Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд өчигдөр сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийж дууссаны дараа Н.Лувсанжав даргаас дараахь зүйлийг тодруулсан юм. Дээд шүүхээс Сонгуулийн хуулийн ямар ямар зүйл заалтад тайлбар авахаар хүргүүлсэн юм бэ?   Сонгуулийн хуулийн 40-өөд зүйл заалтаар хандсан. Ер нь сонгуулийн өмнө Дээд шүүхээс уламжлал болгон хуульдаа тайлбар хийдэг. Тэгэхээр шашин шүтлэг,… Continue reading САНАЛ ТООЛОХ АВТОМАТ МАШИНЫ НЭГ БҮРИЙНХ НЬ ҮНЭ 3200 АМ.ДОЛЛАР

МӨНГӨ ТАРААСАН НЬ НЭР ДЭВШИГЧ ТОДОРСНЫ ДАРАА ИЛЭРВЭЛ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАНА

Будлиан үүсгэдэг гол “бай” болох сонгогчдын нэрсийн жагсаалтыг Сонгуулийн шинэ хуулиар зөвхөн УБЕГ хариуцаж, саналын хуудсыг тусгай төрөөмжөөр тоолохоор зохицуулсан билээ. Тиймээс энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө илүү онцлог, бэлтгэл ажил ч их байх нь. Энэ сэдвээр СЕХ-ны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.   Сонгуулийн болоод Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу бэлтгэл ажлыг илүү өргөн хүрээнд хийх… Continue reading МӨНГӨ ТАРААСАН НЬ НЭР ДЭВШИГЧ ТОДОРСНЫ ДАРАА ИЛЭРВЭЛ БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗАНА

ЯМАР Ч ТОГТОЛЦОО, САНАЛЫН ХУУДАСТ ТОХИРОХ АВТОМАТ МАШИН СОНГОНО

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн болон тус Хорооны ажилтнууд УИХ-ын гишүүдэд өчигдөр мэдээлэл өгчээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ТББХ-ны ажлын хэсгийн хуралдаанд СЕХ-ныхон оролцож сонгуулийн санал тоолох автомат машиныг худалдан авах бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодруулав.   Ирэх… Continue reading ЯМАР Ч ТОГТОЛЦОО, САНАЛЫН ХУУДАСТ ТОХИРОХ АВТОМАТ МАШИН СОНГОНО

СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХҮЛЭЭЛГҮЙ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХААР БОЛСОН

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжаваас дараахь асуултад хариу авлаа.   Сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байна уу? Сонгуулийн Ерөнхий Хороо энэ талаар ямар ажил амжуулав?   Бэлтгэлийг хуулийн хугацаанд хангаж дуусгана. СЕХ-ны хувьд сонгуулийн бэлтгэлийг хэдийд хангах ёстой, тэр хугацаанд нь хангана гэсэн зорилт тавин ажиллаж байна.   Өнгөрсөн хавар танай Хорооноос мэдээлэл хийхдээ УИХ-ын сонгуулийн… Continue reading СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ХҮЛЭЭЛГҮЙ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАХААР БОЛСОН

ХУУЛИЙГ БАТЛАХААС НЬ ӨМНӨ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ НЯГТАЛНА.

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хийж байгаа болон Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулсан саналынх нь талаар тус Хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа. Сонгуулийн санал хураалтыг автоматжуулахад зориулж энэ оны төсөвт 24 тэрбум төгрөг тусгасан. Энэ хүрэлцээтэй мөнгө үү? Энэ оны төсөвт тусгасан 24 тэрбум төгрөг бол зөвхөн сонгуулийн санал хураалтыг автоматжуулах техник тоног төхөөрмжийг… Continue reading ХУУЛИЙГ БАТЛАХААС НЬ ӨМНӨ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ ХАМТАРЧ НЯГТАЛНА.

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах асуудал яригдаж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ? Сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах туршлага олон улсад байдаг. Цоо шинэ зүйлийг бид сэдэж, гаргаж ирээд байгаа юм биш. Асуудлыг дэмждэг ч газар байна, хүлээн зөвшөөрдөггүй газар ч бас байдаг. Монгол Улсын хувьд сонгуулийн үйл ажиллагааг гараар хийж,… Continue reading СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АВТОМАТЖУУЛАХАД ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА