ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна. Тавигдах… Continue reading ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь эрх бүхий тендерт оролцогчдоос сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, мэдээлэл хадгалах, мэдээллийн сүлжээний хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл lkhamjav@gec.gov.mn цахим шуудангийн хаягт хүлээн авна. Гадаадын этгээд оролцох эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй. Дотоодын давуу… Continue reading НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

  Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.… Continue reading ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагийн хооронд явууллаа. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд биеэр очих боломжгүй, нийтийн дайчилгаанд хамрагдсан; саатуулагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг өөрийнх… Continue reading ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ НӨХӨН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

  Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.06.16) нэгдсэн хуралдаанаар үдээс өмнө Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 95.7 хувийн саналаар батлагдав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж,… Continue reading УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ, ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

  Орон нутгийн Хурлын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана. Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн… Continue reading НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ, ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ: СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙР СУУРЬ” СЭДВЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

  Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын уулзалтыг 2023 оны тавдугаар сард “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн онцлог зохицуулалт: Сонгуулийн төв байгууллага ба Иргэний нийгмийн байр суурь” сэдвээр Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгууллаа. Уулзалтаар сонгуулийн хууль тогтоомжийн төслийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтэс,… Continue reading УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ОНЦЛОГ ЗОХИЦУУЛАЛТ: СОНГУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГА БА ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙР СУУРЬ” СЭДВЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Хууль тогтоомжид заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах бөгөөд уг системийн программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 1/167 дугаартай албан тоотыг нам эвсэл, төрийн бус байгууллагуудад… Continue reading НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

05-Р САР НОМЫН БАЯРААР “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” АСАР, “САНАЛ АВАХ БАЙР” АЖИЛЛАНА

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.1.6-д заасан “Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, энэ талаар сургалт, судалгаа явуулах болон сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах” бүрэн эрхийнхээ хүрээнд 2023 оны тавдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох “Номын баяр”… Continue reading 05-Р САР НОМЫН БАЯРААР “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” АСАР, “САНАЛ АВАХ БАЙР” АЖИЛЛАНА

“СОНГУУЛИЙН ИРЦ, ОРОЛЦОО” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

  Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубын 4 дэх уулзалтыг 2023 оны 04 дүгээр сарын 26-нд “Сонгуулийн ирц, оролцоо” сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалт, сургалтыг “Сонгогчдын боловсролын төв” ТББ-тай хамтран явуулсан бөгөөд зочин илтгэгчээр тус төвийн гүйцэтгэх захирал, “Сонуулийн боловсрол” клубын удирдах зөвлөлийн гишүүн С.Оюунтуяа оролцож, мэдээлэл өгөв. Сонгуулийн ирц, оролцоо… Continue reading “СОНГУУЛИЙН ИРЦ, ОРОЛЦОО” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” БЭЛТГЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТОМИЛЛОО

Сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, иргэд, сонгогчдыг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 21 аймаг, 9 дүүрэг тус бүрт хоёр сургагч багшийг бэлтгэн томилж, улсын хэмжээнд 1500 гаруй залуу сонгогчид сургалт явуулаад байсан билээ. Сонгуулийн ерөнхий хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 03–08-ны өдрүүдэд… Continue reading СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, “ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ” БЭЛТГЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ ТОМИЛЛОО

БОСНИ-ХЕРЦЕГОВИН УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮН ИРЕНА ХАДЖИАБДИЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Босни-Херцеговин улсын Сонгуулийн Төв Хорооны гишүүн Ирена Хаджиабдич, Латви улсын Парламентын гишүүн асан, улс төрийн зөвлөх Лолита Чигане нарыг хүлээн авч уулзлаа. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан, Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн зэрэг байгууллагатай хамтран сонгуулийн кампанит… Continue reading БОСНИ-ХЕРЦЕГОВИН УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮН ИРЕНА ХАДЖИАБДИЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн боловсрол” сэтгүүлийг 2 дахь жилдээ эрхлэн гаргаж байна. Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгааг хөгжүүлэх, сонгогчдыг мэдээллээр хангах зорилготой улирал тутмын сэтгүүлийн 2023 оны эхний дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт Үндсэн хуулийг эхийг… Continue reading “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” СЭТГҮҮЛИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ДУГААР ХЭВЛЭГДЛЭЭ

НӨХӨН СОНГУУЛЬ ЯВАГДАХ АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН МЭДЭЭЛЭЛ

  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулна.