Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа холбогдох хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 9-р сарын 26-наас эхлэн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 10-р сарын 9-нийг дуусталх хугацаанд зохион байгуулагдах гэж байна. Аймаг, нийслэл, сум,дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Аймаг, нийслэл,… Continue reading “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төсөлд санал авч байна
Ангилал: Мэдээ, Мэдээлэл
БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛНЭ
Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад… Continue reading БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛНЭ
СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН ЭСЭХЭЭ ШАЛГАНА УУ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг долдугаар сарын 13-ны өдрөөс https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаст байршуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг,… Continue reading СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭГДСЭН ЭСЭХЭЭ ШАЛГАНА УУ
ТАЛАРХАЛ
Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн Монгол төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцсон Сонгогчдодоо баярлалаа. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулахад итгэл, зүтгэл гарган хоёргүй сэтгэлээр өдөр, шөнөгүй ажилласан аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, Төв комисс болон… Continue reading ТАЛАРХАЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮН (СТАТИСТИК)
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн статистикийг Тунгаахуй өгөгдлийн урланд бүтээснийг хүргэж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталлаа.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчид өнөөдөр (2024.07.01) Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх гардууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдэд баяр хүргээд “Нэг сонгогч, Нэг сонголтын үнэ цэнэ… Continue reading МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Нарийн бичгийн дарга, гишүүд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр (2024.07.01) өргөн мэдүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Улсын Их Хурлын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг нэр төртэй, амжилттай зохион… Continue reading МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ДҮНГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
НЭР ДЭВШИГЧИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦОЖ, ТОГТООЛ БАТЛАВ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ
Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг… Continue reading СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ
БҮХ САНАЛЫН ХУУДСЫГ ГАР АРГААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй. Сонгуулийн хороодод… Continue reading БҮХ САНАЛЫН ХУУДСЫГ ГАР АРГААР ТООЛЖ, ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ
ЭНЭТХЭГ УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2024 оны 6 дугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр (2024.06.28) Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Монгол Улсын Их… Continue reading ЭНЭТХЭГ УЛСЫН СОНГУУЛИЙН ТӨВ КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР СОНГОГЧДЫН САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа өнөөдөр (2024.06.27) 09.00 цагаас эхэлж, хэсгийн хорооны гишүүд хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу нийслэл, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгогчдын саналыг оршин байгаа газарт нь очиж авч байна. Сонгуулийн ерөнхий хороонд хэсгийн хороодоос 2024 оны 6 дугаар сарын… Continue reading ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР СОНГОГЧДЫН САНАЛ АВЧ БАЙНА
П.ДЭЛГЭРНАРАН: ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн… Continue reading П.ДЭЛГЭРНАРАН: ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО