П.ДЭЛГЭРНАРАН: ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн… Continue reading П.ДЭЛГЭРНАРАН: ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

СОНГУУЛЬ АЖИГЛАХ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2024 оны зургаадугаар сарын 27. Монгол Улсын Сонгуудийн ерөнхий хорооны даргын кочид төлөөлөгчидтэй хийх уулзалт боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ И.НОМИН/MPA

  Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Г.Байгалмаа нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах гадаад улсын зарим төлөөлөгчтэй өнөөдөр (2024.06.27) хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан, Казахстан Улсын Сонгуулийн төв комиссын гишүүн Асылбек Смагулов, Узбекистан Улсын Сонгуулийн төв комиссын дарга Зайниддин… Continue reading СОНГУУЛЬ АЖИГЛАХ ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

16,352 СОНГОГЧ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын 5247 нь нийслэлд, 11,105 нь орон нутагт байна. Хэсгийн хорооны гишүүд 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна. Монгол Улсын… Continue reading 16,352 СОНГОГЧ ЗӨӨВРИЙН БИТҮҮМЖИЛСЭН ХАЙРЦГААР САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын парламентын төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр (2024.06.26) хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар ирсэн ажиглагчдад Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд “Та бүхний дүгнэлт, зөвлөмж чөлөөт, шударга сонгуулийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг”… Continue reading МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДТОЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ЗААВАР, ЧИГЛЭЛ ӨГӨВ

  Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр (2024.06.25) цахим хурал хийлээ. Цахим хурлаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, санал авах үйл ажиллагаатай холбоотой заавар, чиглэл өгч, мэдээлэл солилцов. Санал… Continue reading АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООДТОЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ЗААВАР, ЧИГЛЭЛ ӨГӨВ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР ГАДААДЫН 259 АЖИГЛАГЧ, 27 СЭТГҮҮЛЧ АЖИЛЛАНА

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн  үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч,… Continue reading МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР ГАДААДЫН 259 АЖИГЛАГЧ, 27 СЭТГҮҮЛЧ АЖИЛЛАНА

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСЛАА

2024 оны зургадугаар сарын 24. Гадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн ирцийн талаар СЕХ-ны Төв комиссоос мэдээлэл өглөө. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ДУУСЛАА

СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ, ИЖ БҮРДЛИЙГ ОРОН ДАЯАР ШАЛГАН ТУРШИВ

2024 оны зургадугаар сарын 24. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудас турших, өгөгдөл дамжуулах зэрэг санал авах өдөрт бэлэн эсэхийг турших үйл ажиллагаа боллоо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд өнөөдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын систем, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэж,… Continue reading СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛАХ ХЭРЭГСЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ, ИЖ БҮРДЛИЙГ ОРОН ДАЯАР ШАЛГАН ТУРШИВ

ХАНДИВ, ЗАРЦУУЛАЛТЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ. Монгол Улсын Их Хулын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын… Continue reading ХАНДИВ, ЗАРЦУУЛАЛТЫН ЯВЦЫН ТАЙЛАНГАА АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨР, ХАНДИВЫН ТАЙЛАНГАА АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ

  Монгол Улсын Их Хурлын тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр товлосон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг… Continue reading ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЭЛ МӨРИЙН ХӨТӨЛБӨР, ХАНДИВЫН ТАЙЛАНГАА АУДИТЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛНЭ

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07.00 (тухайн улсын орон нутгийн цаг)-аас эхлэн саналаа өгч байгаа. Санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 13095 сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цаг /тухайн улсын орон… Continue reading ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ, САНАЛЫН ХУУДСЫГ НЭЭЛТТЭЙГЭЭР ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ

Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй зохион байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийг технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж,… Continue reading САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ, САНАЛЫН ХУУДСЫГ НЭЭЛТТЭЙГЭЭР ШАЛГАН ТУРШИЖ, БАТАЛГААЖУУЛАВ