ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын дарга Т.Наранбат нар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албатай хамтран Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий нэгжийн алба хаагчдад өнөөдөр (2024.09.04) сургалт, мэдээлэл хийлээ.

Сургалтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад сургалт хийж, мэдээлэл солилцсон юм. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид танхимаар болон цахимаар оролцов.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн