ХУУЛЬЧДАД СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2024 оны дөрөвдүгээр сарын 26. Сонгуулийн Ерөнхий хороо. ГЭРЭЛ ЗУРГИЙГ И.НОМИН/MPA

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэглээний талаарх хуульчдад зориулсан сургалт өнөөдөр (2024.04.26) Сонгуулийн ерөнхий хороонд боллоо.

Сургалтад Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон онцлох зохицуулалтын талаар хуульчдад мэдээлэл өглөө. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа, хуульд хориглосон зохицуулалтын талаар мэдээлж, оролцогчдын асуултад хариулав.

Сонгуультай холбоотой зөрчил, гэмт хэрэг, анхаарах асуудал болон сонгуулийн үйл ажиллагаанд хуульчдын үүрэг, оролцооны талаар хуульч Г.Оюунболд сургалт хийж, мэдээлэл солилцлоо.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн