СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБИЙН УУЛЗАЛТАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

 

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб”-ээс өнөөдөр (2024.04.12) зохион байгуулсан “Өглөөний уулзалт”-д оролцож, мэдээлэл өглөө.

Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгаа нэвтрүүлэх, сэтгүүлчид мэдээлэл бэлтгэж, түгээхэд анхаарах асуудлын талаар ярилцах хүсэлт тавьсны дагуу хууль тогтоомжийн онцлох зохицуулалт, сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах явцын талаар мэдээлэл өгч, клубийн гишүүдтэй ярилцав.

Сонгуулийн ерөнхий хороо “Сонгогч, сэтгүүлчдэд хууль тогтоомжийг тайлбарлан таниулах мэдээллээр хангах уулзалт-танилцуулга” хөтөлбөрийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт, сургалт тогтмол хийж байна.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн