СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА ДЭЛХИЙН СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (A-WEB)-ны Ерөнхий Ассамблейн 6 дугаар чуулганд оролцлоо.

Бүгд Найрамдах Колумби Улсын  Богота хотод энэ сарын 23-нд болсон тус чуулганаар Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны 2023-2024 оны үйл ажиллагаа, цаашдын зорилго, санхүүгийн тайланг хэлэлцсэн юм. Дараагийн хоёр жилд Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоог тэргүүлэх Бүгд Найрамдах Колумби Улсын сонгуулийн байгууллагад эрх мэдэл шилжүүлэн ёслож, орлогч даргыг сонгов.

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны Ерөнхий Ассамблейн 6 дугаар чуулганд 43 улсын сонгуулийн төв байгууллагуудын удирдлага тэргүүтэй 150 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн