ТӨВ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн байгууллаа.

Төв комисс анхны хуралдаанаа зохион байгуулж, сонгуулийн зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, гадаад улсад байгаа иргэдийн санал авах өдөр тогтоох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр болов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8.3 дахь хэсэгт гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг ээлжит сонгуулийн санал авах өдрийг үндэслэн гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын саналыг харгалзан Сонгуулийн ерөнхий хороо тогтоох бөгөөд санал авах өдөр нь хоёр хүртэл өдөр байж болно хэмээн заасан байдаг.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн