ТӨВ КОМИСС ХУРАЛДАВ

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт чиг тавих үүрэгтэй Төв комиссыг Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын бүртгэлийн газрын төлөөлөл оролцуулан байгуулсан.

Төв комисс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө болон Монгол Улсаас хилийн чандад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад Салбар комиссуудыг байгуулах асуудлыг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад зохион байгуулах юм.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн