ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

Улс төрийн намын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6-д “Намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журмыг сонгуулийн төв байгууллагатай хамтран энэ хуульд нийцүүлэн батална” гэж хуульчилсан.

Үүний дагуу “Намын санхүүгийн тайлангийн бүтэц, агуулга, хөрөнгө, орлого, зарлагын ангиллыг тодорхойлон тайлагнах журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо, Сангийн яам, “Оюуны инноваци” ТББ хамтран боловсрууллаа.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасан.

Иймд журмын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.

Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа gecm@gec.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Журмын төслийг эндээс  авч танилцана уу.

Leave a comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн