Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “Намд төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн төрийн аудитын байгууллагын саналыг харгалзан сонгуулийн төв байгууллага батална” гэж хуульчилсан.
Үүний дагуу “Намд төрийн санхүүжилт олгох, төрөөс үзүүлэх шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны товч тайланг хянах, дүгнэлт гаргах, тайлагнах, нийтэд мэдээлэх, намын баримт бичиг, мэдээллийг цахим хуудсанд байршуулах, шинэчлэх, хариуцлага тооцохтой холбоотой журам”-ыг Сонгуулийн ерөнхий хороо, “Бодлогод залуусын хяналт” ТББ хамтран боловсрууллаа.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасан.
Иймд журмын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Та бүхэн журмын төсөлтэй танилцаад саналаа gecm@gec.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Журмын төслийг эндээс татаж авч танилцана уу.